Wednesday, October 12, 2016

ЭЛЕКТРОН ТҮЛХҮҮР
Электрон түлхүүр нь цахилгаан хэлхээг залгах эсвэл салгах электрон байгууламж бөгөөд, автоматикийн цахилгаан соронзон индукцийн ороомог дээр хийгдсэн “реле”-ны үүрэгтэй ойролцоо үүргийг гүйцэтгэнэ.
Гэхдээ “Реле”-ны байгууламж нь цахилгаан хэлхээг залгах эсвэл салгахдаа контактын (авалцуурын) тусламжтайгаар хийгддэг бол электрон түлхүүр нь контактгүй электрон байгууламж юм.
Электрон түлхүүр нь радиолокац, телевиз, компьютерын техник, логикийн бүдүүвч, импульсын сонгодог бүдүүвчүүдэд  маш өргөн хэрэглэгддэг электроникийн үндсэн бааз суурь элемент болохын зэрэгцээ хамгийн хялбар, энгийн бүтэцтэй электрон байгууламж буюу электрон бүдүүвчийн юм.  Компьютерын техникийн хамгийн жижиг хэсэг нь электрон түлхүүрийн бүдүүвч бөгөөд түүний үзүүлэлт нь орчин үеийн мэдээлэл технологийн техникийн дэвшилийг тодорхойлдог.
Электрон түлхүүрийг шинжлэн судлахад, түүнийг дүйц (экивалент) бүдүүвчээр төсөөлөн үздэг. Ийм дүйц бүдүүвчийг 3.1 дүгээр зурагт үзүүлэв. (зураг. 3.1.а)  Энэ дүйц бүдүүвчид “К” электрон түлхүүрийн ажлын горим нь вольт-амперийн тодорхойломжийн “А” цэгээс “В” цэгийн хоорондох байрлалаар тодорхойлогдоно. (зураг. 3.1б). Электрон түлхүүрийн ажиллагааг бүдүүвчийн гаралт дээрх хүчдэлийн буюу гаралтын импульсын дүрслэл зураглалаар 3.1 дүгээр зургийн “в”-д үзүүлсэн байна.
Орчин үед электрон түлхүүрийн хамгийн чухал үзүүлэлт бол түүний хурд юм. Нэг секундийн дотор хэдэн арван саяаас хэдэн арван тэрбум удаагийн давтамжтайгаар, (хаалттай байдлаас нээгдэх эсвэл нээлттэй байдлаас хаагдах) сэлгэн залгах үүргийг зөвхөн электрон түлхүүр л гүйцэтгэж чаддаг. Энэ шинж чанар нь орчин үеийн компъютерийн техникт өргөн ашиглагддаг.

Электрон түлхүүрийн ажиллах зарчим нь түүний гаралтын дамжуулал оролтын дохионы нөлөөн дор огцом өөрчлөгддөгт оршино. Электрон түлхүүрийн “ачаалал” болох  “цахилгаан хэлхээг” залгах эсвэл салгах үүргийг шугаман бус радио элемент гүйцэтгэх ба түүнийг түлхүүр буюу сэлгэн залгагч элемент гэж нэрлэдэг.

Saturday, March 26, 2016

2016.03.26

93.jpgПУУЖИНГИЙН БҮТЭЦ, АШИГЛАЛТЫН ШИНЖ ЧАНАР
ПУУЖИНГИЙН БҮРЭЛДЭХҮҮН, БҮРДҮҮЛЭЛТ, ГОЛ ӨГӨГДӨХҮҮН
Пуужингийн төрөл, аэродинамикийн бүдүүвч,
геометрийн өгөгдөхүүн

Хоёр угсраат пуужингийн ерөнхий төрхийг зур.1-д харуулав.

Нэгдүгээр угсраа (бүрэн угсарсан төлөвт байгаа пуужин) нислэгийн үед салдаг хэсэг   болох хурдасгууртай. Хурдасгуур гарааны хөдөлгүүр, түүнд суурилуулсан зангилаа, агрегатаас (тогтворжуулавч, завсар, арын  шувтан-конус) бүрдэнэ. Пуужингийн хурдасгуур - тэнхлэгийн, түүнийг ар талд пуужингийн хоёрдугаар угсраатай голлосон тэнхлэгт байрлуулсан.


Далавч, залуурыг босоо тэнхлэгтэй 45 градусын өнцгөөр Х-хэлбэрээр байрлуулсан. Хоёр далавчин дээр (нисэх чиглэлийн дагуу баруун дээд, зүүн доод) пуужинг хэлбийцээр (кренээр) тогтворжуулахад зориулсан элерон бий.
Пуужингийн геометрийн өгөдөхүүнийг заасан, түүний аэродинамикийн бүдүүвчийг харуулдаг онолын зургийг зур. 2-т үзүүлэв.


Пуужингийн оворын гол хэмжээ
Нэгдүгээр угсрааны урт ......................................................................5948 мм
Хоёрдугаар угсрааны урт .......................................................4134,5 мм
Гарааны хөдөлгүүрийн диаметр            ....................................................552 мм
Хоёрдугаар угсрааны диаметр .................................................381 мм
Далайц:
            эвхсэн тогтворжуулавчны            ................................................1700 мм
            дэлгэсэн тогтворжуулавчны .............................................2208 мм
            далавчны ..........................................................................1192,4 мм
            залуурын .............................................................................566 мм
          “тормоз”-ны хавтгайн .........................................................1011 мм

Пуужингийн бүрэлдэхүүн

Пуужинд ажиллагааны дараах үндсэн хэсэг (систем) орно: их бие, гарааны хөдөлгүүр, аяны хөдөлгүүр, байлдааны тоноглол, нислэгийг удирдах аппаратур, агаарын систем, цахилгааны систем, цахилгаан тэжээлийн үүсгүүр.
Пуужингийн их бие (гаднах их бие, далавч, залуур, тогтворжуулавч, “тормоз”-ны хавтгай, элерон, залуурыг удирдах механизм) пуужингийн бүхээгийн бүх системийг байрлуулах үүрэгтэй, аэродинамикийн шаардлагатай хэлбэрийг бий болгоно. байлдааны хэсэг, хөдөлгүүр, радио тэслүүрийн их бие - пуужингийн их биений салангид хэсэг юм.
Гарааны хөдөлгүүр 5С45 харвах суурьнаас пуужинг налуу харваж, түүнийг дуунаас их хурд хүртэл үлдэн хөөнө. Үүгээр пуужингийн хурдны тодорхойломжийн шаардагдах огтлуурт хүрнэ. Үүнээс гадна дуунаас их хурдад хүрмэгц пуужингийн нислэгийг удирдах аэродинамикийн хэрэгслийн зайлшгүй хэрэгтэй үр ашгийг хангана.
Аяны хөдөлгүүр пуужингийн хурдыг цаашид улам ихэсгэнэ. Энэ нь заасан хугацаанд цельтэй уулзах цэгт хүрэх, нислэгийн шаардагдах өндөр, алсыг гаргаж авах бололцоо олгоно.
Байлдааны тоноглол цель устгана. Уг тоноглол байлдааны хэсэг, радио тэслүүр, хамгаалах - гүйцэтгэх механизмаас бүрдэнэ.
Дэлбэлэх үед байлдааны хэсэг 5Б18 хөнөөх талбай бий болгоно.
Радио тэслүүр 5Е15СБУ байлдааны хэсгийг целийн дэргэд тодорхой зайд дэлбэлнэ. Радиотэслүүрийн ажиллагаа радио импульс цацаргах, цельэс ойсон радио импульсийг хүлээн авахад үндэслэнэ. Целийн дэргэд пуужин орших үед радио удирдлагын аппаратураар дамжуулан газраас өгдөг зөвхөн “ДАЛЬНЕЕ ВЗВЕДЕНИЕ” (К3) – (АЛСАД СОЙХ) командаар радио импульсыг цацаргаж, хүлээн авч эхэлнэ.
Радиотэслүүрийн бүрдэхүүнд ялгах блок (селектирующий блок-СБ) орно. Уг блокийг нам өндрийн цель буудах үед радио тэслүүрийн багажид 12 залгана.
Хамгаалах - гүйцэтгэх механизм 5В87 ашиглах явцад санамсаргүй дэлбэрэхээс найдвартай сэргийлж, түүнчлэн целийн дэргэд байлдааны хэсгийг дэлбэлэх үүрэгтэй. Уг механизмыг салангид зангилааны хэлбэрээр гүйцэтгэсэн.
Газарт болон цель рүү зүглэн нисэх үед пуужингийн байлдааны тоноглолыг санамсаргүй ажиллуулж эхлэхээс сэргийлэхийн тулд хамгаалах - гүйцэтгэх механизм сэргийлэх бие даасан гурван шатлалтай. Тэдгээрийн сүүлчийн шатлалыг нислэгийн гарааны хэсгийн төгсгөлд (хурдасгуур салах агшинд) авна.
Нислэг удирдах аппаратур сонгож авсан чиглүүлэх аргын дагуу пуужин чиглүүлэх станцын радио командаар цельтэй уулзах цэг рүү пуужингийн удирдлагатай нислэгийг хангана. Аппаратур автоматаар нисгэх аппаратур 5А42 (автопилот), радиогоор удирдах, радиогоор хараалах 5У44У аппаратураас бүрдэнэ.
Радиогоор удирдах, радиогоор хараалах аппаратур (РУ и В) хараалах сувгаар пуужин чиглүүлэх станцад дохио дамжуулна. Эдгээр дохио орон зайд пуужингийн байрлалыг тодорхойлох бололцоо олгоно.  Харин удирдах сувгаар пуужин чиглүүлэх станцаас команд хүлээн авч, тэдгээрийг удирдах цахилгаан дохио болгон хувиргаж, автоматаар нисгэх аппаратурт (автопилотод) өгнө.
Эдгээр дохиогоор автоматаар нисгэх аппаратурын блок удирдах дохиог боловсруулж, залуурын машинд өгч, залуурыг хазайлгана. Үүний үр дүнд пуужин чиглүүлэх станцын командаар пуужингийн маневрыг хангана.
Пуужинг хэлбийх өнцгөөр тогтворжуулах зорилгоор автоматаар нисгэх аппаратур чөлөөт (гурван шатлалт) гироскоптой. Энэхүү гироскоп пуужин харвах үед анхны байрлалтай жишин пуужингийн хэлбийх өнцөгт пропорцианаль дохиог түгээнэ. Тэрчлэн дагуу, хөндлөн тэнхлэгтэй харьцуулан пуужингийн хэлбэлзлийг зөөллөх, хэлбийх ба давших өнцгийн хувьслыг багасгах зорилгоор залуурын машинд  автоматаар нисгэх аппаратурын бүрэлдэхүүнд ордог өнцгийн хурдны гироскопын өгүүрээс (зөөллөдөг гироскопоос) удирдах дохиог өгнө.
Пуужинг далавчны хавтгайтай давхцдаг харилцан перпендикуляр хоёр хавтгайд удирдан, пуужинг манерлаж буй цельд чиглүүлэнэ. Эдгээр хавтгайг удирдлагын нэг, хоёрдугаар сувгийн хавтгай гэнэ. Хэлбийцээр пуужинг тогтонгишуулах бие даасан сувгийг зохиомлоор гуравдугаар суваг хэмээнэ.
            0,6+Агаарын систем удирдлагатай нисэх бүх хугацааны туршид автоматаар нисгэх аппаратурын залуурын машиныг агаараар хангана. Үүнтэй нэг зэрэг агаарыг цахилгааны турбинт генераторын хөтлүүрт ашиглана. Агаарын нөөцийг өндөр даралтан доор (350кг/см кв) шар баллонд хадгална. Шар баллоны агаарыг бялтат клапаны тусламжаар пуужин харвах эгшинд гаргана. Бялтат клапаны бялтат цэнэг тэдгээрт цахилгаан импульс өгөх үед ажиллаж эхэлнэ.
Цахилгааны систем бүхээгийн бүх тоноглолыг автоматаар ажилладаг нэгдмэл цогцолборт нэгтгэж, цахилгаан тэжээл өгөөд, пуужин бэлтгэх, харвах, нисэх үед цахилгаан хэлхээний сэлгээг хангана.
Гүйдлийн үүсгүүр - цахилгааны турбинт генератор 5И41 юм. Түүнийг шахсан агаараар ажиллагаанд оруулна. Тэрээр тогтмол гүйдлийг 26 вольтын хүчдэлээр, хувьсах гүйдлийг 1000 герцийн 115 вольтын, 1000 герцийн 3х36 вольтын хүчдэлээр түгээнэ.
Пуужингийн хоёрдугаар угсрааны бүрдүүлэлт

Пуужингийн хоёрдугаар угсрааны бүрдүүлэлтийг зур. 3-т үзүүлэв.
1. Радио нэвтрүүлэх дамжуулах антенна 2. Радио нэвтрүүлэх блок 3. Залуур      4. Төв хувиарлах хайрцаг 5. Радиоудирдлагын ба радио чиглүүлгийн .....блок 6. Далавч 7. Хэрэгслийн чих 8. Радиоудирдлагын ба радиочиглүүлгийг дамжуулах антены 9. Элерон 10. Аяны хөдөлгүүрийн сопло 11. ............... 12. Аяны хөдөлгүүр

Пуужингийн их биед байлдааны тоноглол, бүхээгийн тоноглолын үндсэн зангилааг байрлуулсан. Пуужингийн их биеийг таван хэсэг - тасалгаанд хуваасан (тэдгээрийн хэмжээг зур. 2-т заасан).
Нэгдүгээр тасалгаа – радио тэслүүр 2 юм (зур. 3). Тасалгааны их биеийг пуужингийн онолын хүрээний дагуу гүйцэтгэсэн. Их биеийн урд хэсгийг радио тунгалаг материалаар хийсэн. Түүн дээр радио тэслүүрийн нэвтрүүлэх антен 1 байрласан (хүлээн авах антеныг 15 дөрөвдүгээр тасалгааны их биед байрлуулж, радио тэслүүрийн блоктой өндөр давтамжийн кабелиар холбосон).
Хоёрдугаар тасалгаа - залуур 3 суурилуулах, тэдгээрийг удирдах механизмыг 21, залуурын хоёр машиныг байрлуулах үүрэгтэй. Механизм нь нэг хавтгайд байрлуулсан, хос залуур бүрийг салангад удирддаг бие даасан кинематик хоёр хэлхээнээс бүрдэнэ. Тасалгааны дотор талын гадаргууд К3 төхөөрөг байрлуулсан. Тасалгааны урд талын үзүүрт ялгах блокийг (СБ) 22, тасалгааны сүүлийн хэсэгт хамгаалах - гүйцэтгэх механизмыг 20 бэхэлнэ.
Гуравдугаар тасалгаа - байлдааны хэсэг 19 юм. Хоёр, гуравдугаар тасалгааг залгасны дараа хамгаалах - гүйцэтгэх механизмын тэслэвч байлдааны хэсгийн завсрын тэслэвчийн байрлана. Энэ нь хамгаалах гүйцэтгэх механизм ажиллах үед байлдааны хэсгийг найдвартай дэлбэлнэ. Пуужингийн байлдааны хэсгийг байрлуулах хүртэл пуужинд овор, угсрах байраар байлдааны хэсгийг дууриалган үзүүлдэг хоосон тасалгааг бий болгосон. Тэрээр хөнгөн цагааны хайлшаар хийсэн ойролцоогоор 10 кг жинтэй хоолой юм.
Дөрөвдүгээр тасалгааг радиогоор удирдах, радиогоор хараалах аппаратур 5, автоматаар нисгэх блок 16, цахилгааны турбинт генератор 18, цахилгаан тоноглолын үндсэн хэсэг, агаарын хэрлэгийн блок (ВАБ) 17, залуурын машин, гадна талын сүүлчийн татуургатай холбоостой элероныг удирдах механизмыг 14 байрлуулахад зориулсан. Угсрах, ашиглахад тохиромжтой болгох зорилгоор цахилгаан тоноглолын элементийг релений блок, хуваарилах төв хайрцагт 4 (ЦРК) угсарсан. Үүнээс гадна дөрөвдүгээр тасалгааны их биед бүхээгийн цахилгаан залгуурын залгавчийг суурьлуулсан. Цахилгаан залгуураар дамжуулан пуужинг харвахад бэлэнийг хянах газрын төхөөрөгтэй цахилгааны холбоосыг хэрэгжүүлнэ.
Тасалгааны хашлагын дагуу их биеийн тусгай хонхорт радио тэслүүрийн хүлээн авах антеныг 15 байрлуулсан. Эдгээр антеныг нүхтэй төмөр илбэрүүлэвчээр - агаар зүсүүрээр (обтекатель) хаасан.
Тавдугаар тасалгаа бол пуужингийн хоёрдугаар угсрааны хөдөлгүүр (аяны хөдөлгүүр) 12 юм. Аяны хөдөлгүүрийг гадна талаас нь хуягласан нэг сувгийн бортого (цилиндр) хэлбэрийн шашкатай хатуу түлштэй цэнэгээр тоноглосон. Аяны хөдөлгүүрийн янданг 10 пуужингийн сүүлийн хэсгийн эсэргүүцлийг багасгадаг илбэрүүлэвчээр хаасан.
Түлшний цэнэгийг ноцоогуураар асаана. Ноцоогуурыг хөдөлгүүрийн их биений урд ёроолд суурьлуулсан. Найдвартай болгох зорилгоор ноцоогуурыг хөдөлгүүрийн бялтат очлуурт суурьлуулсан жишиг хоёр бялтат - патроноор асаана.
Аяны хөдөлгүүрийн их биед пуужингийн далавчийг 6 бэхэлнэ. Зүүн дээд (нисэх чиглэлийн дагуу) далавчны урд ирмэг ба үзүүрт радиогоор удирдах, радиогоор хараалах аппаратурын хоёр антеныг байрлуулсан: хүлээн авах нүхэн (щелевой) антен (удирдлагын антен), далавчны үзүүрт богинохон саваа хэлбэрийн нэвтрүүлэх сүмбэн антен (хараалах антен) байрлуулсан. Аэродинамикийн тэгш хэмийг хангахын тулд үлдсэн гурван далавчны үзүүрт нэвтрүүлэх антены дууриалган үзүүлэвчийг суурьлуулсан. Мөн энэхүү зорилгоор баруун доод далавчны арын ирмэгт удирдах антены хавтантай тэгш хэмээр хавтан наасан.
Пуужингийн их биеийг битүүмжилсэн. Тасалгаа №2, 4 нислэгийн үед цахилгааны трубинт генератор, залуурын машины зарцуулсан агаарыг гаргахад зориулсан шүүрүүлэх клапантай. Клапанг нимгэн өрцөөр чигжсэн. Эдгээр өрц тасалгааны (отсек дахь) агаарын даралт хэвийн хэмжээнээс хэт ихсэх үед цоорно.
Цахилгааны мушгиа утас, агаар дамжуулах хоолойн хэсгийг пуужингийн их биеийн гаднах гадаргууд (байлдааны хэсэг, аяны хөдөлгүүрт) илбэрүүлэвч-агаар зүсүүр доор байрлуулсан. Байлдааны хэсгийн хажуу гадаргууд дөрөвдүгээр тасалгааны радио тэслүүрийн хүлээн авах антены кабелийг байрласан. Байлдааны хэсгийн их биеийн дээд талд залуурын машинд агаар дамжуулах хоолой, залуурын машин, хамгаалах - гүйцэтгэх механизм, радиотэслүүрийн цахилгааны мушгиа утас байрлана. Аяны хөдөлгүүрийн их биеийн хажуу талд тасалгаа №4-ийг пуужингийн сүүлийн хэсэгтэй холбосон цахилгааны утсыг татсан. Хурдасгуур руу татсан цахилгааны утас салдаг цахилгаан залгууртай 11 (нисэх чиглэлийн дагуу зүүн талд) завсрын шувтан-конусны зааг дээр төгсөнө.  Баруун талын илбэрүүлэвч доор төгсгөлийн салгуурыг байрлуулсан. Уг салгуурыг хурдасгуур салах үед залгаж, тэрээр нислэгийн аяны хэсгийн эхэнд гарцаагүй  хэрэгтэй ажилбарыг гүйцэтгэхэд зориулсан цахилгаан дохиог түгээнэ. Салгуур хэт ачааллын дохиолуурын ажиллагааг дууриалган үзүүлнэ. Энэхүү дохиолуурыг хурдасгуур дээр байрлуулсан. Тэрээр  урьдчилан тухайлсан  ажилбарын гүйцэтгэлийн шаардагдах найдварыг хангана

Хурдасгуурын бүрдүүлэлт
Нислэгийн гарааны хэсгийн төгсгөлд пуужингаас салдаг, хурдасгуурын бүрдүүлэлтийг зур. 4-д үзүүлэв. 
Хурдасгуурын үндсэн хэсэг нь пуужингийн гарааны хөдөлгүүр 10 (зур. 4) юм. Уг хөдөлгүүрийг арван дөрвөн бортого (цилиндр) хэлбэрийн нэг сувгийн дарин цэнэгт түлшээр цэнэглэсэн.
Гарааны хөдөлгүүр яндангийн талбайн хөндлөн огтлолыг тохируулдаг (“Лийр”-ний тусламжтай) яндантай. Хөдөлгүүрийг урд талын толгойн хоолойгоор дамжуулан тоноглоно. Энэ хоолойг хаасан таганд дотор талаас ноцоогуурыг бэхэлсэн. Уг ноцоогуурыг хөдөлгүүрийн очлуурт суурьлуулсан хоёр ширхэг нэг загварын пиропатроноор асаана.
Гарааны хөдөлгүүрээс гадна хурдасгуурын бүрдүүлэлтэд дөрвөн тогтворжуулавч 5, завсрын 1 болон арын шувтан - конус 7 (яндангийн илбэрүүлэвч) орно.
Завсрын шувтан-конус хурдасгуурыг пуужингийн хоёрдугаар угсраатай холбох зориулалттай. Энэ завсрын шувтан - конус их биеийн үүрний хоёр бортогон суух байрлал, аяны хөдөлгүүрийн янданд тус тус сууж тулна. Холболтын хийцийг бүдүүвчээр зур. 5-д үзүүлсэн.




Тулгууртай шпангоуттай 4 завсрын шувтан-конус 3 (зур. 5) аяны хөдөлгүүрт 1 тулж хэрчимтэй хоёр болтоор 2 бэхлэгдэнэ. Газрын ашиглалтын үед  эдгээр болт аяны хөдөлгүүрийг хурдасгууртай найдвартай холбож өгнө (зур. 5-ын I байдал).
Харвах үед гарааны хөдөлгүүрийн хүчний үйлчлэлээр болтууд огтлогдоно. Энэ үед хурдасгуур хоёрдугаар угсрааны дагуу аяны хөдөлгүүрийн төгсгөл завсрын шувтан – конусны тулгуур хүртэл урагш шилжинэ (зур. 5-ын II байдалд үзүүлснээр). Ингэснээр хоёрдугаар угсраанд хүч үйлчилнэ. Болтууд 2 огтлогдсоны дараа тэнхлэгийн чиглэлд пуужингийн хоёрдугаар угсраа хурдасгуурын хоорондох механик холбоос зөвхөн гарааны хөдөлгүүрийн хүчээр хангагдана. Харвалтын нислэгийн төгсгөлийн хэсэгт гарааны хөдөлгүүрийн хүч унах үед хурдасгуурын аэродинамикийн эсэргүүцэл хоёрдугаар угсрааны эсэргүүцлээс их болоход хурдасгуур хоёрдугаар угсраанаас сална. Энэ салалт аяны хөдөлгүүр ажиллан пуужингийн хоёрдугаар угсраанд хурд олгох үед улам эрчимтэй явагдана.
Завсрын шувтан – конусны 1 (зур. 4) баруун дээд, зүүн доод (нисэх чиглэлийн дагуу) далавчинд хоёр эргэдэг “тормоз”-ны хавтгай 3 байрласан. Эдгээр хавтгай хурдасгуур салахаас өмнө механик тогтоогуураар голын байрлалд байна.
Хурдасгуур салах үед хоёрдугаар угсрааны их биед бэхэлсэн трос тогтоогуурын сэрээг сугалж, агаарын урсгал, түлхэгч пүршний 11 үйлчлэлээр хоёр “тормоз”-ны хавтгай хязгаарлагчын тулц хүртэл хазайна. Тэдгээрийн үүссгэсэн өргөх хүч хурдасгуурыг их давших өнцгөөр эргүүлэх нөхцлийг бүрдүүлнэ. Үүний үр дүнд тогтворжуурууд хугарч, харин хөдөлгүүр эмх замбраагүй эргэлдэн заагдсан бүсэд унана.
Завсрын шувтан – конусны гадна талд төмөр бүрхээс доор хэт ачааллын дохиолуур 2 байрлана. Түүгээр дамжсан цахилгаан дохио гарааны хөдөлгүүрийн ажлын төгсгөлд түүний хүч унах үед аяны хөдөлгүүрийг ажиллуулах, бусад өөр ажииллагааг гүйцэтгэхэд ашиглагдана. Хурдасгуурын цахилгааны холбоо пуужингийн хоёрдугаар угсраатай салдаг цахилгаан залгуураар дамжин хэрэгжинэ.
Тогтворжуур 5 нэг цэгт гарааны хөдөлгүүрийн ар талын толгойд гагнасан хүчтэй нугасан зангилаанд бэхэлэгдэнэ. Пуужин харвахаас өмнө тогтворжуурууд эвхэгдсэн байрлалд (гарааны хөдөлгүүрийн их биеийн дагуу урд захад) байна. Энэ нь пуужингийн оворыг багасгана. Уг байрлалд тогтворжууруудыг тусгай чангалагчтай татуурга утас 4 барьж байна. Тогтворжуурууд гарааны хөдөлгүүрийн яндангийн бүсийн шингэний зөөллөгчтэй 6 (дэлгэгдэх хурдыг сааруулагч) нугасаар холбогдоно.
Хөдөлгүүрийн их биед пуужинг харвах суурьд тавихад зориулсан тулгуур зангилаа байрлана: урд талд нэг тулгуур (бугель - хүзүүвч) 9, ар талд – хоёр өнхрүүлэг 8 (шарик). Түүнээс гадна их биеийн хоёр талд дөрвөн өргүүрийн зангилаа – хүзүүвч (мөөгөнцөр хэлбэрийн) гагнасан. Тэдгээрийн тусламжтайгаар пуужин, хурдасгуурыг өргөнө. Түүнчлэн хөдөлгүүрийг тээвэрлэх үед бэхэлэхэд зориулсан тэвш хэлбэрийн хоёр захват байрлана.
Пуужингийн жингийн өгөгдөхүүн
Пуужингийн гарааны жин .................................................................952,7 кг
Үүнээс:
            Хоёрдугаар угсраа .................................................................422,3 кг
            Хурдасгуур ............................................................................530,4 кг

Пуужингийн хүндийн төвийн байрлал (үзүүрээс)
Нэгдүгээр угсраа (тоноглосон) ........................................................3984 мм
Нэгдүгээр угсраа (гарааны хөдөлгүүр угсраагүй) ..........................3586 мм
Хоёрдугаар угсраа (тоноглосон) .........................      ......................2715 мм
Хоёрдугаар угсраа (гарааны хөдөлгүүр угсраагүй, агааргүй) ........2383 мм


С3х2


2. ПУУЖИНГИЙН АШИГЛАЛТЫН ШИНЖ ЧАНАРЫН
ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Зангилаа, агрегатыг хооронд нь солих боломж
  Пуужингийн хийц харвах суурь дээр, түүнчлэн үндсэн зангилаа, агрегатыг ашиглалтын явцад (зарим тохиолдолд солих) харилцан солих боломжийг олгодог. Пуужингийн их биеийг үүсгэдэг зангилаа, агрегатуудыг заадлаар (уулзуураар)   харилцан солих боломж: тасалгаа №1 (радио тэслүүр), тасалгаа №2, №3    (байлдааны хэсэг),  тасалгаа №4, №5 (аяны хөдөлгүүр), далавч, аяны хөдөлгүүрийн яндангийн илбэрүүлэвч, завсрын шувтан – конус, “тормоз” - ны   хавтгай, гарааны хөдөлгүүр, арын шувтан – конус, тогтворжуур, тогтворжуурын зөөллүүр, түүнчлэн хөдөлгүүрийг бүхлээр нь солино.
Бүхээгийн тоноглолын үндсэн блокуудыг бэхлэх цэг, харилцан сольж тавих байрлал: радиогоор удирдах, радиогоор хараалах аппаратурын блок, автоматаар нисгэх аппаратур (ялангуяа залуурын машин), хамгаалах – гүйцэтгэх механизм, цахилгааны турбинт генератор, агаарын хэрлэгийн блок.
Бүхээгийн тоноглолыг параметрээр харилцан солино. Түүнчлэн бүхээгийн, салдаг цахилгааны залгуур, төгсгөлийн салгуурыг харилцан солих боломжтой.
Ашиглалтын аргууд
Бүх элементүүдийг тааруулах, тохируулах, ашиглалтын үед пуужинд шаардлагатай бусад бүх ажилбарыг их биеийн нээлхийгээр дамжуулан гүйцэтгэнэ. Гарааны хөдөлгүүрийн яндангийн талбайн хөндлөн огтлолыг өөрчлөхөд нээлхий ашиглахгүй.
Тасалгаа №2, 4-ийг уулзуураар салгаж, хуурамч тасалгааг авсны дараа пуужинд байлдааны хэсгийг угсарна. Нэгэн зэрэг салгасан хоёрдугаар тасалгаанд хамгаалах – гүйцэтгэх механизмыг тавина.
Аяны хөдөлгүүрийг тоноглохдоо түүний сүүлийн хэсгээс арын толгойн яндангийн блокийг эргүүлэн авсан үед гүйцэтгэнэ. Урьдчилан гарааны хөдөлгүүрийн илбэрүүлэвчийг авна.
 Гарааны хөдөлгүүрийг урд толгойн хоолойгоор дамжуулан завсрын шувтан – конусаас салгасны дараа тоноглоно. Хоолойг салдаг тагаар хаана. Гарааны хөдөлгүүрийн яндангийн эгзэгтэй - хязгаарын огтлуурын талбайг тусгай түлхүүрийн тусламжтайгаар “лийр” – ийг хөдөлгөж өөрчилнө (гадна талд, яндангийн огтлоос талаас).
Пуужингийн их биед байрласан нээлхийн бүдүүвчийг зур. 6-д үзүүлсэн




















 (тасархайгаар пуужингийн баруун талд байрласан нээлхийг томъёолон тэмдэглэсэн).
Нээлхийн зориулалт:
- Нээлхий №1, 2 радио тэслүүрийн холилигчийн кристалыг солих, ялгах блокийг тохируулах;
- Нээлхий №3 шалгалтын цахилгааны залгуураар дамжуулан радио тэслүүрийн ганцаарчилсан шалгалт хийх;
- Нээлхий №17 радио тэслүүрт хамгаалах – гүйцэтгэх механизмыг залгах;
- Нээлхий №10 шар – баллоныг өндөр даралтын агаараар цэнэглэх (цэнэглэх хэрэгслийг залгах цэгийг гадна талд гаргасан). Хажуу талд манометрийн заалтыг харах цонх байрлана;
- Нээлхий №18 хувиарьлах төв хайрцагны (ЦРК) эсэргүүцэл R6, R4 – ийг тохируулах (радиогоор удирдах, радиогоор хараалах аппаратурын I, II дугаар сувгийн огцом эргэлтийг /крутизна/ тохируулах);
- Нээлхий №5 (угсралтын) цахилгааны тоноглол, бүхээгийн бортын аппаратурын блокыг тавих;
- Нээлхий №9 шалгалтын цахилгааны залгуураар дамжуулан автоматаар жолоодох аппаратур, радиогоор удирдах, радиогоор хараалах аппаратурын ганцаарчилсан шалгалт хийх, түүнчлэн бүхээгийн тоноглолын цахилгааны параметрүүдийн төрөл бүрийн шалгалт, бүхээгийн гүйдэл үүсгүүрийг дууриалган үзүүлэх;
- Нээлхий №4, 16 автоматаар жолоодох аппаратурын параметрийг тохируулах (нээлхий №4 -  I, II, III дугаар сувгийн огцом эргэлтийг тохируулах; нээлхий №16 - I, II, III дугаар сувгаар  “интеграл”, “нулей” горимд гарахыг тохируулах);
- Нээлхий №15 (бөглөө)  радиогоор удирдах, радиогоор хараалах аппаратурын хариулагчийн магнетроны үелзэлийг тохируулах;
- Нээлхий №6 радиогоор удирдах, радиогоор хараалах аппаратурын гетеродинд хүрэх;
- Нээлхий №7, 8 гарааны хөдөлгүүрийн тоноглосон очлуурыг тавих.
Есөн нээлхий №3, 4, 6, 7, 8, 15, 16, 17, 18 – ын таг хурдан авагддаг, харин нэлхий №1, 2, 5, 9  хүрээгээрээ эргэддэг тагтай.
Тасалгаа №2, 4 – пуужингийн цахилгаан холбоо газрын төхөөрөгтөй пуужинг шалгах, харвалтад бэлтгэх үед бүхээгийн цахилгааны залгуураар дамжуулан, түүнчлэн  шүүрүүлэх клапанд шууд хүрч болно.

Тээвэрлэх үед тулах байрлал
Пуужинг чингэлэгтэй (тартай), чингэлэггүй төрөл бүрийн тээврийн хэрэгсэл, тэр тусмаа техникийн дивизионы тээврийн хэрэгслээр тээвэрлэх үед пуужин хөдөлгүүр, байлдааны хэсгийн их биеийн хатуу хэсгээр ложемент дээр тулна (тулгуурын байрлалыг зур. 7 – д үзүүлсэн).

Өргөх, ачаалах ажиллагааны гүйцэтгэхэд зориулж гарааны хөдөлгүүрийн их биед (түүний дунд хэсгийн дээд доод талд) ган хавтас (проушин - сэнж) хэлбэрийн өргүүрийн хоёр зангилаатай.
Пуужингийн хоёрдугаар угсрааг сэнжнээс өргөх үед тулгуур байрлал нэмэлт захват болно.

Пуужин дээрх ашиглалтын бичиглэл, тэмдэглэгээ
Пуужингийн будсан гадаргуу дээр ашиглалтын, тэмдэг дарах бичиглэл тэмдэглэнэ. Пуужин дээрх бичиглэлийн байрлал (нээлхийн дугаарлалтаас гадна), тэдгээрийн агуулгыг зур. 7–д үзүүлсэн. Мөн зурагт пуужингийн тэмдэглэгээний  дугаарын бичглэлийг үзүүлсэн (хоёр тасархай шугамаар томьёолон тэмдэглэсэн). Битүү хүрээн дэх бичиглэлийг улаан будгаар, тасархайг хараар гүйцэтгэсэн.
Тэмдэглэгээний бичиглэл пуужинг дугаарлах, түүний хэсгүүдийг хар өнгийн будгаар тэмдэглэхэд зориулсан.
Пуужингийн тэмдэглэгээний дугаар аяны хөдөлгүүрийн их биеийн зүүн тал дээр бичигдэж, пуужингийн түлхүүр, дугаарыг агуулна.
Гарааны хөдөлгүүрийн их биеийн зүүн талд хөдөлгүүрийн товъёог түүний дугаарыг агуулсан хувийн тэмдэглэгээ бичигдэнэ.
Ашиглалтын бичиглэл зориулалтаараа мэдээллийн, анхааруулсан гэж хуваагдана.
Анхааруулсан бичиглэл тодорхой зангилаанд эсвэл онцгой хэлбэрээр тэдгээртэй харьцахад анхаарлыг чиглүүлнэ (жишээлбэл, “АНХААР! БЯЛТАТ АСААГУУР” эсвэл элерон, залуур дээр “БҮҮ ХӨДӨЛГӨ”), түүнчлэн тэдгээрийн хэрэглэх байрлалыг заана (жишээлбэл, “ХЭРЭГСЛЭЛИЙГ ТУЛТАЛ ЭРГҮҮЛ” эсвэл “ЯНДАНГИЙН ТОХИРУУЛГА”).
Пуужингийн газрын ашиглалтын үед ашиглагддаг салангид зангилаанд мэдээллийн бичиглэлийг мөрдөнө (жишээлбэл, “БҮХЭЭГИЙН ЗАЛГУУР”). Мөн пуужингийн нээлхийн дугаарыг мэдээллийн бичиглэлд хамааруулж болно (зур. 6). Пуужингийн их бие, нээлхийн таган дээр дугаарыг заасан.
Пуужинг тулах байрлалд “ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН ТУЛГУУР” гэсэн бичиглэл бичигдэнэ. Харин пуужингийн их биеийг тойруулан эдгээр байрлалд тулах бүсийг заасан тасалдсан хоёр шугамаар тэмдэглэнэ.


Пуужингийн битүүмжлэл, хадгалалт
Их биеийн битүүмжлэл, гадна, дотор гадаргууг лакадсан давхрага, пуужингийн салангид зангилаа, хэсгийн хадгалалтын тос зэврэлтээс хамгаалсан найдвартай хэрэгсэл юм.
Пуужингийн их биеийн хийцийг дотоод хөндий, түүнд байрлуулсан аппаратурыг гадна агаарын чийг, бохирдлын нөлөөллөөс хамгаалахаар хийсэн. Хийцийн хамгаалалтын арга - их биеийг битүүмжлсэн бүх заагын залгуурын холболт: тасалгааны зааг, нээлхийн тагны хүрээ, эрэгддэг тагтай үүр юм. Нээлхий, тагыг битүүмжлэхэд хуудсан резин хэрэглэсэн. Тасалгааны заагыг, холбох үед шахагддаг дугуй резинэн оосорын тусламжтай битүүмжилсэн. Заалуурын тэнхлэгийг их биеээс гаргах газрыг резенэн жийргийн тусламжтай битүүмжилсэн. Пуужингийн хөдөлгүүрийн дотоод хөндийг битүүмжлэхийн тулд түүний таглаасыг хөнгөн цагаан ялтсан хуудсаар наасан. Хийцийн битүүмжлэх байрлалын тодорхойлон бичвэрийг III, IV дүгээр бүлэгт оруулсан.
Зэврэлтээс хамгаалахын тулд нугасан холболт, хөдөлгөөнт холболттой метал эд анги, түүнчлэн их биеэн дэх холболтын болтны толгой, өөр бусад будаагүй эд ангид хамгаалалтын тос түрхсэн.

Пуужингийн чингэлэг түүний хэсэг
Пуужин түүний салангид хэсгийг ашиглах газар руу тусгай чингэлэгээр хүргэнэ. Энэ чингэлэг пуужинг улаан хугацааны хадгалалтад төхөөрөмжид эсвэл ил задгай талбайд асар доор хадгална.
Пуужин (тоноглосон, тоноглоогүй хэлбэрээр) битүүмжлэгдсэн төмөр чингэлэгт хадгалагдаж, хүргэгдэнэ.
Пуужинг тоноглоогүй хэлбэрээр тээвэрлэх тохиолдолд дараах хэсгийг тусдаа чингэлэгт хадгалж, хүргэж өгнө:
- байлдааны хэсэг
- хамгаалах – гүйцэтгэх механизм
- аяны хөдөлгүүр, гарааны хөдөлгүүрийн түлшний цэнэг
- аяны хөдөлгүүр, гарааны хөдөлгүүрийн ноцоогуур
- хөдөлгүүрийг асаахад зориулсан пиропатрон (бялтат хутга, агаарын хэрлэгийн блокын бялтат цэнэг пуужин үйлдвэрлэгч – үйлдвэрт тавигдана).
Пуужингийн чингэлэг  (зур. 10)
тогтворжуурыг авсан, бүрэн угсарсан төлөвт байгаа пуужинтай (тоноглосон эсвэл тоноглоогүй байдалд) чингэлэг юм. Тогтворжуур чингэлэгийн дотор талд тусгай тавиурт байрлана. Чингэлэгийн хийц пуужинг бүх төрлийн тээврийн хэрэгслээр (агаараар, усан замаар, төмөр замаар, автомашинаар) тээвэрлэх боломж олгоно. Мөн пуужинг пуужинг удаан хугацааны хадгалалтад төхөөрөмжинд хадгална.
Чингэлэг пуужинг бэхлэх, тавих хэрэгслээр тоноглогдсон битүүмжилсэн төмөр чингэлэг юм. Уг чингэлэг хуурай агаараар дүүргэх зориулалттай шүүрүүлэх клапан, түүний чийгшилтийг хянах индикаторын төхөөрөгтэй. Чингэлэгийн хийцийг зур. 9 – д үзүүлсэн.
Чингэлэгийн их биеийг (зур. 9) уртаашаа, хөндлөнгөөрөө ирмэгээр хүчжүүлэн, ган хуудсаар гагнасан. Гадна талын доод хэсэгт чингэлэгийн тулгуур - хоёр чаргатай 14.  Их биеийн дээд хэсэгт өргүүрийн дөрвөн зангилаа 5, чингэлэгийг өрж тавихад зориулсан дөрвөн тулгуур 3 байрлана. Чингэлэгийн дотор талд пуужинг тавих, бэхлэх, түүнчлэн пуужинг чингэлэгээс сугалах ложементтэй.  Пуужин ложемент дээр бөгж (хомут) 2, 4 (хоёрдугаар тасалгаа, завсрын шувтан - конусаар), туузаар (гарааны хөдөлгүүрээр) бэхлэгдэнэ. Ложемент чингэлэг дотор сөхдөг чихтэй болт 12, хоёр конусан тогтоогуураар урд талын бөгжөөр бэхлэгдэнэ.  Ложементын хөдөлгөөнийг чиглүүлэх зорилгоор их биеийн дотор талд хоёр шөр гагнасан.
Чингэлэгийн таг 7 ган гагнууран хийцтэй, хүрээгээрээ их биетэй холбоход зориулагдсан хөвөөтэй (фланец). Тагны төв хэсэгт шүүрүүлэх клапан 10, силикагельтай индикатортой 9 бортоготой.  Тагыг хөвөөг тойруулан байрласан болтоор 6 их биетэй холбоно.
Тагны дунд хэсэгт гарааны хөдөлгүүрийг бэхлэх зориулалттай резинэн зөөллүүртэй гурван тохируулдаг тулгуур 8 тавьсан.
Байлдааны хэсэг 5Б18 тусдаа төмөр хайрцагт 8 таглагдана (зур. 8).
Байлдааны хэсгийн үзүүрийн төгсгөлийг хуванцараар хийсэн тээвэрлэлтийн хамгаалах тагыг эргэдэж хийсэн.   Эдгээр тагны нэг нь (том) өргүүрийн хоёр чихтэй байна. Байлдааны хэсэг бага сууриар төмөр хайрцагт тавигдана. Байлдааны хэсэг, таг хоёрын дунд сул зайгаар дүүргэсэн хуванцар жийргийг таган доор тавина. Хөшүүр, өвдөгний дунд хэсэгт байрласан байдааны хэсгийн таг руу дарна. Энэ үед тагны уян хатны өөрчлөлтөөр түүний дугуй резинтэй жийрэг төмөр хайрцагны их биеийн захаар дотор хөндийг битүүмжлэн чанга дарна.
Байлдааны хэсэгтэй төмөр хайрцгийг хадаасаар бэхэлсэн нуруу модон хайрцгаар тээвэрлэнэ. Төмөр хайрцагны их биеэн дээр тэмдэглэл хийнэ (агуулгаараа байлдааны хэсгийн тэмдэглэгээтэй ижил байна).
Төмөр хайрцагны таган дээр аюултай ачааны тэмдгийг адил хажуут гурвалжин хэлбэрээр тэмдэглэнэ. Гурвалжингийн голд ачааны зэргийн тоо байна. Нуруу модтой хайрцган дээр байлдааны хэсгийн бохир жинг заасан.
5В87 Хамгаалах – гүйцэтгэх механизмыг төмөр хайрцагт хийнэ (зур. 8). Хайрцагны таган дээр тэмдэглэгээ хийсэн. Хамгаалах – гүйцэтгэх механизмын их биеэн дээр дэс дарааллын дугаар, хамгаалах – гүйцэтгэх механизмын тэмдэглэгээтэй адилхан тэмдэглэл бичигдэнэ.
Гарааны хөдөлгүүрийн түлшний цэнэгийн шашка 5Б84 модон хайрцагт долоон ширхэгээр хадгалагдана (зур.8). Хоёр хайрцаг нь тоноглолын нэг иж болно. Шашка бүрийг  ороодог цаасаар ороож, оосороор хоёр байрлалд боосон. Хайрцаг дотор шашкыг нягтруулахын тулд хайрцагны дотор талын сул зайг цаасаар дүүргэсэн. Хайрцаг нугасан сөхдөг тагтай, хоёр цоожоор түгжигдэнэ.
Хайрцаг дээр тэмдэглэл бичсэн.
Хайрцагны таган дээр бохир жин, аюултай ачааны тэмдгийг адил хажуут гурвалжин хэлбэрээр тэмдэглэн, гурвалжингийн голд ачааны зэргийн тоо байна.
Гарааны хөдөлгүүрийн хатуу түлшний цэнэгийг 5Б29 битүү таглаатай модон хайрцагт тусад нь  хадгалж, тээвэрлэнэ (зур. 8). Хайрцагны таган дээр бохир жин, аюултай ачааны тэмдгийг адил талт гурвалжин хэлбэрээр тэмдэглэсэн. Гурвалжингийн голд ачааны зэргийн тоо байна.
Гарааны хөдөлгүүрийн ноцоогуур 5Б94, аяны хөдөлгүүрийн ноцоогуур 5Б43 битүү төмөр чингэлэгт хадгалагдана (зур. 8).
Гарааны хөдөлгүүрийн ноцоогуур (зур. 8) бүрийг тусад нь  ороодог цаасаар ороон тавина. Дараа нь найман ноцоогуурыг баглан битүү төмөр чингэлэгт хийж модон хайрцагт тавина.
Битүү чингэлэгний таг хүрээгээрээ резинэн жийрэгтэй, тагийг тусгай түгжээгээр түгжигдэнэ. Модон хайрцаг сөхдөг тагтай, түгжээгээр цоожилно.
Хайрцаг дээр тэмдэглэгээ бичсэн. Таган дээр аюултай ачааны тэмдгийг адил талт гурвалжин хэлбэрээр тэмдэглэсэн. Гурвалжингийн голд ачааны зэргийн тоо байна.
Аяны хөдөлгүүрийн ноцоогуур найман ширхэгээр төмөр саванд хийнэ. Хоёр баглаагаар модон хайрцагт хийж тавина. Хайрцагны тагийг түгжээгээр цоожилно. Таган дээр аюултай ачааны тэмдгийг адил талт гурвалжин хэлбэрээр тэмдэглэсэн. Гурвалжингийн голд ачааны зэргийн тоо байна.
Пиропатрон ПП-9РСМ хөдөлгүүр, очлуурыг тоноглоход зориулсан, төмөр хайрцагт дөрвөн ширхэгээр байна (зур. 8). Хайрцагыг пуужингийн чингэлэгт тээвэрлэнэ.

ПУУЖИНГИЙН ИХ БИЕ
1. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Пуужингийн их бие  зөөгч хавтгай, залуурын удирдлагын механизм, элерон, тогтворжуурыг дэлгэх механизм, гадна их биеээс бүрдэнэ. Пуужингийн их биеийн геометрийн үндсэн хэмжээг зур. 2-д үзүүлсэн. Пуужингийн их биеийн залгаасын технологийн хийцийн бүдүүвчийг зур. 16-д үзүүлсэн.
Пуужингийн гадна их бие дараах хэсгээс бүрдэнэ: радио тэслүүрийн тасалгаа №1  (радио тэслүүр) 1 (зур. 16), тасалгаа №2 16, тасалгаа №3 (байлдааны хэсэг) 15, тасалгаа №4 4, аяны хөдөлгүүр (тасалгаа №5) 13, гарааны хөдөлгүүрийн яндангийн илбэрүүлэвч 6, гарааны хөдөлгүүр 8, завсрын шувтан конус 11, арын шувтан конус 9.
Зөөгч хавтгайд залуур 2, далавч 5, 12,  тогтворжуур 10, “тормоз”-ны хавтгай 7 хамаарна.
Түүнчлэн их биеийн хийцэд агаарын төмөр хоолой, гадна цахилгааны утсыг хаасан илбэрүүлэвч  3  багтана.
Тасалгааны уулзуурын байрлалын хийц уулзуурын шаардлагатай битүүмжлэлийг хангана. Битүүмжлэлийг хангахын тулд аль нэг уулзуурын хавтгайд цагариган резинэн жийрэг тавьсан. Энэ резинэн жийрэг тасалгааг холбох үед нөгөө тасалгааны төгсгөлд байгаа хурц ирмэгээр дарна. Уулзуурын эрэг ордог нүхний битүүмжлэлийг нягтруулагч цагаригаар хийсэн (зур. 17)
 Энэ цагаригийг нүхний гадаргууны бортогонд тулдаг эрэгний ховилд угласан. Аэродинамикийн халалтаас пуужингийн их биеийг хамгаалахын тулд 2, 4 дүгээр тасалгаа, далавч, залуурын гаднах гадаргууг дулаанаас хамгаалах чигжээсээр бүрсэн. Үүний дараа их биеийн гаднах гадаргууг (хөдөлгүүрээс гадна) саарал өнгийн ЭП-51 будгаар будсан. Хөдөлгүүрийн их биеийг цагаан будгаар будсан. Радио тэслүүрийн хүлээн авах антен, радиогоор удирдах, радиогоор хараалах аппаратурын антен, түүнчлэн элероныг удирдах нугасан зангилаа, харвах суурь дээр тавих пуужингийн тулгуурын хэсгийг будахгүй. Пуужингийн гадаргуу дээрх бичиглэлийг гадаргууны өнгөтөй зохицсон будгаар бичнэ.

2. Их биеийн хийц

Энэхүү хэсэгт тасалгаа №1 (радио тэслүүрийг  дөрөв дүгээр номд тодорхойлон бичсэн), тасалгаа №3 (байлдааны хэсгийг энэхүү номын VIII бүлэгт тодорхойлон бичсэн), тасалгаа №5 (аяны хөдөлгүүрийг энэхүү номын IV бүлэгт тодорхойлон бичсэн), гарааны хөдөлгүүрийн их биеээс (энэхүү номын VII бүлэгт тодорхойлон бичсэн) бусад пуужингийн их биеийн бүх хэсгийн тодорхойлон бичвэрийг оруулсан.  

Тасалгаа №2.

Тасалгаа №2 (зур. 18)
– Залуур тавих, залуурын удирдлагын механизм, К3 төхөөрөг, ялгах блок (СБ), хамгаалах – гүйцэтгэх механизмыг (ХГМ) байрлуулахад зориулсан.  Тэрээр урд толгойн хэсэг рүү нарийссан, огтолсон конус хэлбэртэй.
Тасалгааны их биеийг магнийн хайлшаар цутгаж, гадна гадаргуу, дотор гадаргууны зарим хэсэг, төгсгөлийг механикаар боловсруулсан. Их биеийн урд, сүүлийн хэсэгт хүчжүүлсэн урд талын 4 (зур. 18), ар талын 13 шпангуоттай. Дунд хэсэгт тууш ирмэгт бэхлэгддэг хоёр тулгууртай 8 (кронштейнтай) завсрын  шпангоут 7 бий болгосон. Тулгуурт удирдлагын дүүжинд зориулсан сэнжтэй хөндлөн огтолсон двухтавраар цутгасан дамнуурыг 9 дөрвөн болтоор бэхэлсэн.
Эсрэг талын хананы урд шпангоутад залуурын машиныг бэхлэхэд зориулсан механикаар боловсруулсан хоёр тулгууртай. Урд талын заадлын хажууд дөрвөн бундуу 5 байрлана. Эдгээр бундуу цагирагны ирмэгт холбогдож, энэ огтлолоор тасалгааны бат бэх чанарыг нэмэгдүүлнэ. Бундуунд нүх зорж, мөхлөгт эргэвчийг 20  (шарикоподшипник) шахаж суулгасан. Эдгээр эргэвчин дээр залуурын сүүлийн хэсэг тулна.
Урд шпангоутын дөрвөн бундуунд 3 (прилив) тасалгааг радио тэслүүртэй (тасалгаа №1) холбох болтны ташуу нүх зорсон. Тасалгаа байлдааны хэсэгтэй (тасалгаа №3) зургаан болтоор 11 холбогдоно. Боолтны нүхийг арын шпангоутын бундуунд 10 (прилив) гаргасан.
Урд шпангоут дээр ялгах блокыг бэхэлхэд зориулсан дөрвөн тушаа болтыг тавласан. Тасалгааны их бие дээр К3 төхөөрөгийг суурьлуулах хоёр нүхтэй 18.
Арын шпангоут дээр хамгаалах – гүйцэтгэх механизмтай хавтанг бэхэлхэд зориулсан зургаан бундуутай 14. Эдгээр бундуунд тушаа эргийг тавласан.
Тасалгааны дээд хэсэгт арын шпангоутын урд хоёр кабелийг бин битүү оруулхад зориулсан нүхтэй 5 (зур. 19) хоёр бундуу байрласан: кабелийн нэг утас радио тэслүүр, хамгаалах – гүйцэтгэх механизмд холбогдож, харин нөгөө утас залуурын машинд холбогдоно. Үүнээс гадна энэ хэсэгт агаарын төмөр хоолойн холболтын хавсарга тавыг (фланец) тавихад зориулсан 18 мм диаметрийн нүхтэй 2. Тасалгаанд хавсарга тавыг далд толгойтой хоёр болтоор бэхэлнэ. Тасалгааны дотор талд илбэрүүлэвчийн шургийг (винт) бэхэлхэд зориулсан гурван тушаа эргийг (гайка) тавласан. Тасалгааны хажуугаар налуу байрласан нүхтэй 12, 17 дугаар хоёр бундуу радио тэслүүрийн хүлээн авах антены кабелийг оруулахад зориулсан.
12, 17 дугаар бундуун дахь нүх бүрийг тойрсон гурван шураг 16 антены кабелийн илбэрүүлэвчийг бэхэлнэ. Тасалгаан дахь хоёр шурганд тушаа эрэг тавласан. Эргэн дор битүүмжлэх тууз тавьсан. Шурган доор эргээстэй (резьбатай) ган цөнд 4 (втулка) гурван шураг 3 (зур. 20) эргэдэж орно.
Тасалгааны доод хэсэгт шүүрүүлэх клапанг 15 (зур. 18) тавьсан бундуутай. Клапан (зур. 21) ган их бие 2, хоёр фибровый цагирганы дунд наасан хөнгөн цагаан өрц 4, даравч 5 (шайба), эрэгнээс тогтоно. Клапангийн их биеийн дотор талд хурц хушуутай. Энэ хушуу эргийг чангалах үед фибровый цагирагийг таслаж, клапанг битүүмжлэнэ. Клапанг тасалгаатай холбосон газрыг резинэн жийргээр 7 нягтруулна.  
Залуурын машинаас гарах агаарын урсгалаар тасалгаан доторхи даралт нэмэгдэх үед шүүрүүлэх клапан тасалгааг эвдрэхээс сэргийлнэ. Түүний өрц тасалгаан доторхи илүүдэл даралт 0,8-1,7 кг/см2 хүрэх үед цоорно. Үүний дараа илүүдэл агаар клапанд үүссэн нүхээр шүүрэн гарна.
Тасалгааны бүхээгийн баруун талд дугуй нээлхийтэй 6 (зур. 18). Энэ нээлхийгээр ХГМ-ын цахилгааны залгуурт хүрнэ (нээлхий №17).
Нээлхийн хурдан авагддаг таг (зур.22) нь төмөр шөр 10 бэхэлсэн таг 8 (хөнгөн цагааны хайлшаар хийсэн), ган хөндлөвч 5, чангалах боолтоос 7 тогтоно. Нээлхийн битүүмжлэлд зориулж таган дээр дугуй хамар гаргасан. Энэ дугуй хамар тасалгааны их биед байрлан нягтруулагч дугуй резин 4 дээр дарна. Чангалах боолтны дугуйн завсар мөн боолтны толгойн доор тавьсан резинэн даравчаар 6 нягтрана. Тасалгааны хөндийд тохиолдолын зүйл орохоос хамгаалахын тулд их биеэнд найман боолтоор 2 бэхэлсэн резинэн бүрээс 1 тавьсан. Резинэн бүрээсэнд бүхээгийн аппаратурын шалгах үед залуурын машинаас гарсан агаарыг гаргахад зориулсан нүхтэй. Бүрээсэнд тасалгааны тулгуур (кронштейн) дээрх нүхтэй давхцсан нүхтэй. Тулгуурт цахилгааны залгуурын хэв бэхэлсэн.
Тасалгаа №4

Тасалгаа №4 – пуужингийн удирдлагын аппартаурын үндсэн блок, агаарын хэрлэгийн блок, цахилгааны турбинт генератор, цахилгааны тоноглолын үндсэн хэсгийг байрлуулахад зориулсан. Тасалгааны хийц нь пуужингийн ашиглалтын явцад блокод зайлшгүй хүрэх, угсрах үед тэдгээрийг тавихад тохиромжтой байдлыг хангасан. Үүнд зориулж тасалгаанд тохирсон нээлхий гаргасан.
Тасалгааны хүчний хийц урд 30 (зур.23),
 хойд 19 шпангуот, 1,5 мм-ийн зузаантай хөнгөн цагаан хучаас 12  (обшивка), 2 мм-ийн зузаантай хөнгөн цагаан хуудсаар хийсэн хажуугийн хоёр гадаргаас 7, 28 бүрдэнэ. Тасалгааны үндсэн эд ангийг хөнгөн цагааны хайлшаар хийж, өөр хооронд нь тавлаж холбосон.
Тасалгааны доод талын хэсгийг нээлхий №5-ын том таг эзэлнэ. Уг тагийг зөвхөн агаарын хэрлэгийн блок, цахилгааны турбинт генератор, автоматаар нисгэх блок, радиогоор удирдах, радиогоор хараалах аппаратурыг тавих  (солих) тохиолдолд нээнэ. Тагийг 26 чагтан хэлбэрийн горвитой (шлиц) ган шургаар 27 бэхэлнэ. Эдгээр горви өөрөө түгжигддэг эрэгтэй тушаанд эрэгдэж орно.
Хучаасны урд талын дээд хэсэгт төв хувиарлах хайрцгийг (ТХХ) тавихад зориулсан зүссэн эмжээртэй 4. Хучаасны дээд хэсэгт эмжээр 4 дээр агаарын хэрлэгийн блокыг тасалгааны гадна гадаргаас өнгөн талыг тавихад зориулсан лючоктой, харин ялимгүй цаана манометрийг ажиглах шагайврын цонхтой 8. Гадаргын 7, 28 ховилд радио тэслүүрийн хүлээн авах антеныг тавина.
Шпангоутын урд цутгамал 30 пуужингийн дагуу тэнхлэгт 20 градусын өнцгөөр гаргасан боолтыг холбоход зориулсан нүх гаргасан  найман бундуутай 3.  Шпангоутын урд төгсгөлд цилиндрийн зоролттой. Энэ зоролтоор байлдааны хэсгийг угсрах үед тэнхлэгийг тааруулна. Заагийн хавтгайгаас 3,5 миллиметрийн зайд хавтан суулгах гадаргуу, түүн дээр суурьлуулсан релений блок байрлана. Хавтан тасалгаа руу шпангоутад тавласан тушаа эргээр 1 эрэгддэг зургаан шургаар бэхлэгдэнэ.
Шпангоутын арын цутгамал 19 аяны хөдөлгүүрийг тасалгаатай холбох, мөн түүн дээр бүхээгийн цахилгааны залгуурыг бэхлэх, элероны удирдлагын механизмын зангилааг байрлуулахад зориулсан. Зургаан бундуунд 18 дагуу тэнхлэгт 20 градусын өнцгөөр боолтыг холбоход зориулсан шаталсан нүх өрөмдсөн. Шпангоутын төгсгөл дээрх дугуй зоролт аяны хөдөлгүүр, тасалгааг холбох үед тэнхлэгийн голлосон байдлыг хангана.
Тасалгаанд элероны удирдлагын механизмыг тавихад зориулж дараах зүйлийг урьдчилан бэлдсэн: залуурын машиныг бэхэлхэд зориулж шпангоут дээрх сэнж, удирдлагын хэлбэлзүүр өлгөсөн суурь, элероны удирдлагын хөтлүүрт мөхлөгт эргэвч суулгасан нүхтэй хоёр цилиндр хэлбэрийн бундуу байна.
Удирдлагын хэлбэлзүүрийн суурийн  (зур. 24) тулгуур дээр 4 нугасан боолтод зориулсан нүхтэй. Түүн дээр хэлбэлзүүр эргэлдэнэ. Тулгуурыг хананд 3 холбож, хананы хэсгийг огтолсон. Суурийг шпангоутад дөрвөн боолтоор бэхэлсэн. Боолтыг эрэгдсэний дараа эрэг раскерниваются.
Шпангоутын доод хэсэгт 19  (зур.23) хэлбэрт зүсэлт хийж, түүнд бүхээгийн цахилгааны залгуурыг бэхлэхэд зориулсан хүрээ 20 тавьсан. Ган хүрээ 2 (зур.25) - 30, 28 миллиметрийн диаметртэй хоёр битүү аягатай 5 тэгш өнцөгт арал юм.
Хүрээний гадна гадаргуу тасалгааны талаас тойруулсан өнгөн хэсгээр хийсэн, хүрээний суултын гадарга – хавтгай. Хүрээний заагаар түүнийг шпангоутад эрэгдэж бэхлэхэд зориулсан арван нүх байрласан. Түүнээс гадна хүрээнд цахилгааны залгуурыг бэхлэх боолтны дөрвөн нүхтэй 6.  Бүхээгийн цахилгааны залгуурын сэрээ харвах суурь дээр хөдөлгөөнтэй суурилж, холбох үед хүрээний аяганд нүх рүү орж түгжигдэнэ. Аяганы ёроолд хамгаалалтын тагийг бэхлэх зориулалттай эргээстэй нүх 4 бий (эргээс 5х0,8).
Бүхээгийн залгуурын битүүмжлэлийг хангах зорилгоор хүрээ тавьсан газарт шпангоутод 1 миллиметрийн зузаантай резинэн хуудсаар хийсэн жийрэг 7 наасан. Бүхээгийн цахилгааны залгуурын сэрээ, залгуур тавьсан газрын нягтруулгыг хэлбэр гаргасан резинэн хүрээгээр хийсэн. Резинэн хүрээ тасалгааны гадарга дээгүүр 2,5 миллиметр гарч бүхээгийн залгуурын периметрийн дагуу байрласан.
Арын шпангоутод 19 (зур.23) хэд хэдэн нүхтэй бундуутай, түүгээр цахилгаан дамжуулах төрөл бүрийн кабель гарган битүүмжилсэн. Бүхээгийн баруун талаар төгсгөлийн салгуураас ирсэн кабелийг тасалгаанд оруулсан нүх байрлана. Бүхээгийн зүүн талын бундуун дахь нүх 21 салдаг цахилгааны залгуураас кабелийг тасалгаанаас гаргах зориулсан.
Радиогоор хараалах, радиогоор удирдах антеныг байрлуулсан далавчны хавтгайд шпангоутод нүхтэй тэгш өнцөгт бундуутай, түүгээр коксиаль кабель оруулсан.
Урд болон арын шпангоутын дунд бүрээсийг бэхэлхэд зориулж хоёр хэсгээс бүрдсэн 1,5 миллиметрийн зузаантай хөнгөн цагаан хуудсыг нугалж хийсэн завсрын хоёр шпангоутыг 9, 13  тавласан. Шпангоутын нэг хэсгийг 13 тасалгааны бүрээсэнд, нөгөө хэсгийг 23 том нээлхийн таганд тавласан.
Хажуугийн дагуу бүслүүр 7, 28 тасалгаанд тавьсан тоноглолын блокыг тулдаг ложемент болж өгдөг. Агаарын хэрлэгийн блокыг турбинт цахилгааны генератортой бүслүүрт бэхлэхэд зориулж зургаан тушаа эрэг 6 тавласан. Автоматаар жолоодох, радиогоор хараалах, радиогоор удирдах блок тус бүр дагуу бүслүүрт тавласан дөрвөн суурьт тавигдана. Сууринд (кронштейнд) ган эргээстэй хөндлөн тээглүүртэй сүлбээр эргэдсэн, түүн дээр блокны ул сууж эргээр бэхлэгдэнэ. Блок тавих хавтгай хэвтээ байх ёстой. Үүний тулд шаардлагатай зузаантай тэнцүүлэгч даравчийг сүлбээр дор хавсаргаж өгнө.
Автоматаар жолоодох блокын тохируулгын байрлалд хүрэхэд зориулж түргэн авагддаг тагтай (нээлхий №4, 16) тэгш хэмтэй байрласан хоёр зууван нээлхий 10 байна. Авагддаг тагтай 15 тэгш өнцөгт хэлбэрийн нээлхий №6, эрэгддэг бөглөөтөй нүх 14 (нээлхий №15) радиогоор хараалах, радиогоор удирдах блокод хүрнэ. Арын шпангоутод байрласан хоёр дугуй нээлхий 17 (нээлхий №7, 8) аяны хөдөлгүүрийн тоноглосон очлуурыг тавихад зориулсан.
Дээр заагдсан түргэн авагддаг тагууд өөрийн бүтцээр нэг төрлийн бөгөөд зөвхөн хэлбэр, хэмжээгээр ялгагдана. Таг бүр тасалгааны их биетэй тросоор холбогдоно. Энэ нь тагийг алдах эсвэл өөр хооронд нь сольж тавихаас сэргийлнэ.
Автоматаар жолоодох аппаратурт хүрэх нээлхий хийцийн (зур. 26) хувьд адилхан. Нээлхий түргэн авагддаг таг, эмжээрээс бүрдэнэ. Эмжээрийг 6 хөнгөн цагааны хайлшаар цохиж хийсэн, тасалгааны бүрээс рүү найман таваар тавлагдана. 45 миллиметрийн диаметртэй нүх ашиглалтын бодит хэмжээг тодорхойлно.
Тагны эмжээр дэхь хавтгай дээрх наалдац ховилтой, түүн дээр эмжээрт цавуугаар наасан 3х3 миллиметрийн дөрвөлжин огтлолтой дугуй резинэн нягтруулагч  хийсэн.
Авагддаг таг  жинхэнэ таг 1, дарагч хөндөл 2, шураг 3, шөрөөс 4 бүрдэнэ. нээлхийн тагны эд ангийн хийц, тэдгээрийн зориулалт дээр тодорхойлсон тасалгаа №2 (зур. 22)  дээрх эд ангитай адилхан.
Радиогоор хараалах, радиогоор удирдах блокод (нээлхий №6)  хүрэхэд зориулсан нээлхийг зур. 27-д үзүүлсэн. Нээлхийн эмжээр 3 дотоод хүрээгээр зузаатгасан тэгш өнцөгт хотойсон цутгамал юм. Эмжээр дээр эргэдэг бөглөөгөөр 6 тагладаг нүх гаргасан бундуутай. Эмжээр бүрээс рүү 4 миллиметрийн диаметртэй таваар тавлагдсан. Эмжээрийн дотоод хавтгай руу резинэн жийрэг бэхлэгдэнэ. Уг жийрэг дээр радиогоор хараалах, радиогоор удирдах блокны их бие дээр нээлхийн тагийг авсан, бөглөөг эрэгдэж авсан үед тасалгааны үлдсэн хөндийгөөс тусгаарласан гэр тулна.
Нээлхийн таг 5 автоматаар жолоодох блокны нээлхийн таганд хүрдэг шиг хийцтэй хоёр адилхан дардаг зангилаатай. Нээлхийн нягтруулга периметрээр эмжээр рүү наасан резинэн жийрэгтэй тагийг  4 шахах үед нягтарна. Эмжээр дээрх нүхийг хаасан 27х1,5 хэмжээтэй эрэгддэг бөглөө 6 хөнгөн цагаанаар зорсон. Бөглөөг эрэгдэх үед түүний толгой доор хөнгөн цагаан даравчийг 7 дардаг резинэн цагираг тавина. Бөглөөний дотор буланд тасалгааг бөглөөтөй холбосон тросыг 9 бэхэлдэг ховил хийсэн. Том нээлхийн тагны хийцэд 26 (зур. 23) бүрээс, эмжээр, хоёр хөндлөн бүслүүр орно.        Бүх эд ангиудыг 1,5 миллиметрийн зузаантай хөнгөн цагаанаар            хийж, өөр хооронд нь 3,5 миллиметрийн диаметртэй далд таваар тавласан. Тасалгаа руу таг нийлэх хэсэгт тавыг хоёр талаас нь салгасан. Их бие тагны заагийг нягтруулах зорилгоор таганд резинэн жийрэг наасан. Таган дээр 6,2 миллиметрийн диаметртэй 56 нүхтэй (зур. 28).
Тагны дотор талаас эмжээр 2 дээр нүхний дэргэд хашлага хийж, харин резинэн жийрэг дээр 12 миллиметрийн диаметртэй нүх гаргасан. Тасалгаанд тагийг тавьж шургийг чангалах үед тагны байрлал зөв тавигдаж тасалгаанд хашлаганы урагш илүү гарсан хэсэг тасалгаанд хүрэх хүртэл резинэн жийрэг шахагдана (их биеийн гадарга талаас өнгөн тал). Таган дээр 26 (зур. 23) гурван шүүрүүлэх клапан тавьсан. Тэдгээрийн өрц тасалгаан дахь илүүдэл даралт 0,3-0,85 кг/см2 хүрэх үед цоорно.         
Тасалгааны хоёр хашлагаар радиотэслүүрийн хүлээн авах антеныг хаадаг илбэрүүлэвч тавьсан. Нэг талын илбэрүүлэвч том нээлхийн тагаар дарагдаж, нөгөө тал тасалгааны хажуу бүслүүрт тавлагдсан тушаа эргэнд арван шургаар бэхлэгдэнэ. Илбэрүүлэвч бүр арын шпангоутод эрэгдэж ордог нэмэлт хоёр шургаар 22  бэхлэгдэнэ.
Тасалгааны хашлага дахь баруун талын гурав, зүүн талын дөрвөн нүх бүхээгийн аппаратурыг шалгахад хэрэглэдэг хамгаалах тоноглолыг тавихад зориулсан. Эдгээр нүхийг (зур. 29) дотроос нь пүршээр шахдаг хөнгөн цагаан бөглөөгөөр хаана. Пүрштэй бөглөө эмжээр рүү тавласан битүү хөнгөн цагаан таглаагаар хоригдоно. Хэрэгслийг тавих үед түүний бэхэлгээний элементүүд бөглөөг дарж, хэрэгслийг тасалгааны эмжээр дэхь нүхэнд цоожилно. Хэрэгслийг авсны дараа пүршний үйлчлэлээр нүх бөглөөгөөр хаагдана.

Аяны хөдөлгүүрийн яндангийн илбэрүүлэвч

Илбэрүүлэвч (зур. 30)
 аяны хөдөлгүүрийн яндангийн хэсгийг хаасан хүчгүй хаалт юм. Тэрээр конусны сүүлийн хэсэг рүү нарийсан огтлогдсон хэлбэртэй. Илбэрүүлэвчийн гагнасан хийц дараах эд ангиас бүрдэнэ: урд шпангоут 1, конусан аяга 2, ёроол 3, арын амсар 5. Эд ангиуд хуудсан материалаар хийгдсэн (хөнгөн цагааны хайлш).
Шпангоутын гадна цилиндр гадаргууг 1 механикаар боловсруулж, аяны хөдөлгүүрийн их биетэй холбох үед суух байр болно. Шпангоутын төгсгөлд хөлдөлгүүрийн заагийг битүүмжилдэг резинэн цагираганд зориулж дугираг ховил зорсон.