1 Хүлээх
ажлын горимд ажиллаж буй транзистор дээр хийгдсэн “блокинг-генератор”
Хүлээх ажлын горимд ажиллаж буй
транзистор дээр хийгдсэн “блокинг-генераторын” бүдүүвч техникт тэгш өнцөгт
импульсийн генератораар нэлээд өргөн хэрэглэгддэг.
Хамгийн
энгийн бүтэцтэй, “р-n-р” транзистор
дээр хийгдсэн ерөнхий эмиттерийн холболттой, блокинг-генераторын бүдүүвчийг 7.2-р зурагт үзүүлэв.
2 Транзистор дээр хийгдсэн “хүлээх” ажлын
горимд ажиллаж буй
блокинг-генераторын бүдүүвч дэхь элементүүдийн үүрэг
Ся
– тэжээлийн хүчдэл ба
дохиог ялган тусгаарлагч /оролт,
гаралтаар/ конденсатор
Rб –
транзисторын “баз” дээр шаардлагатай гүйдэл, хүчдэлийг бий болгох резистор
Тр – блокинг-генераторын гаралтын импульсийн трансформатор
Wk – транзисторын коллекторын ачааллын ороомог
Wач – блокинг-генераторын гаралтын ачааллын ороомог
Wб – блокинг-генераторын “баз”-ын буюу гэдрэг холбооны
ороомог
Rач –
блокинг-генераторын гаралтын ачааллын резистор
С – гэдрэг холбооны хурдасгагч конденсатор
–Ек – транзисторын коллекторын тэжээлийн хүчдэл
+Еб – транзисторын “баз”-ын тэжээлийн хүчдэл
/транзисторыг хаалттай байлгах/
Т1
– транзистор нь өсгөгч, электрон түлхүүр элемент
Сш
– тэжээлийн хүчдэлийн шүүлтүүрийн
конденсатор
Uгар(t) – гаралтын хугацааны хамааралтай
хүчдэл /гаралтын хүчдэл/
Д 1
– гаралтын импульсийн “орхиц”-ыг буюу блокинг ажиллагааг дарах диод
Ukэ1 – Т1 транзисторын “коллектор-эмиттер”-ын
хүчдэл
к ¯ – Т1 транзисторын коллекторын гүйдлийн багасалт
э – Т1 транзисторын “эмиттер”-ын гүйдлийн өсөлт гэсэн утгыг илэрхийлнэ
ач – Т1 транзисторын “ачаалал”-ын гүйдлийн өсөлт
Iк.гэд – хаалттай транзисторын коллекторын гэдрэг гүйдэл
No comments:
Post a Comment