Харвах суурийн үндсэн хэсгүүд
хэлбэлзэх хэсэг нь пуужинг байрлуулах түүнийг шаардлагатай өнцөгт чиглүүлэх болон хөөрөх үед
түүний анхны чиглэлийг олгож өгөх үүрэгтэй. Хэлбэлзэх хэсэг нь сектртой балк
болон сумнаас бүрдэнэ.
Хэлбэлзэх хэсэг дээр 3 механизим 1 блок
байрлана./1210кг/
Бугель цоожлогч механизм нь хэлбэлзэх хэсгийг
тоормозлох үед болон өргөгдөхүед пуужинг унахаас хамгаална.
Цахилгаан залгуурын механизм нь ОШ-10АМ.Пуужингийн бүхээгийн аппаратурыг газрын аппаратуруудтай
цахилгаанаар холбох үүрэгтэй.
Сум хугалах механизм. Пуужин харвах сууриас хөөрөх үед пуужингийн бугель чиглүүлэгчээс
мултарна. Энэ үед пуужин доош суулт хийдэг. Тэр агшинд пуужинг харгвах суурийн
хэлбэлзэх хэсгийн суманд цохихгүйн тулд сум яг тэр үед доошоо 3
хугарна.
Бүхээгийн орлон тоглогч ИМБ-4АМ
харвах суурь дээр пуужингүй үед пуужингийн бүхээгийн үндсэн цахилгаан
хэлхээнүүдийг орлох /дууриан үзүүлэх/ хяналтын блокоос гадна ХУС-ын ажиллагааг
шалгахад зориулагдана.
Суурь.
Нь хэлбэлзэх хэсэг болон хий няцаагчийн тулгуур болж өгдөг. Суурин дээр босоо
болон хэвтээ өнцгөөр чиглүүлэх механизм, тэнцүүлэгч механизм, бүх цахилгаан
тоноглолууд байрлана. /2155кг/ эдгээр анги механизмууд нь тус тусдаа болон
гадна талаараа ерөнхий хамгаалах бүрхэвчээр хамгаалагдана.
Босоогоор чиглүүлэх механизм.
Пуужинг босоо өнцгөөр 0
-ийн
хязгаарт чиглүүлэх үүрэгтэй.
Хэвтээгээр чиглүүлэх механизм
нь ХС-ийг азимутаар эргүүлэх үүрэгтэй.Механизм нь гараар болон цахилгаанаар
ажилладаг.
Хориотой өнцгийн механизм
нь харвах суурь ПЧС-руу харсан тохиолдолд харвалтыг удирдлагын хэлхээг таслах
үүрэгтэй.
Тэнцүүлэх механизм Цахилгаан
хэрэгслүүдийн ажиллагааг хөнгөвчлөх хэлбэлзэх хэсгийг пуужинтай ба пуужингүй
үед өргөхөд цахилгаан хөдөлгүүрүүд адил хүчээр үйлчлэх тэнцвэртэй байдлыг
хангаж өгнө. Татуургатай пружин хэлбэрийн 2 паралель цилиндрээс бүрдэнэ.
/314кг/
Хий няцаагч.
Харвалтын үед пуужингийн дарин тийрэлтэт хөдөлгүүрээс гарах хүчтэй хийн
урсгалаас хөрсийг хамгаалах ба энэ үед харвах суурийг заасан чиглэлд тогтоох
үүрэгтэй./1200кг/ Хий няцаагч нь 2 байрлалд байрлана. /байлдааны , аяны/ Аяны
байдалд хий няцаагч нь лебодкаар өргөгдөн хэлбэлзэх хэсэгтэй талрепаар
бэхлэгдэнэ.
Суурийн
платформ нь суурийн тулгуур болдог ба харвах суурийн хэвтээ хавтгайд
эргэх ажиллагааг хангана. Платформ нь 3 тулгуур дээр тогтоно. /2 хөдөлгөөнт/
Квадрант ашиглан 2 хөдөлгөөнт тулгуурын тусламжтайгаар харвах суурийг хэвтээ
хавтгайд оруулдаг. /1000кг/
Үндэс.
Пуужин нисэх явцад болон харвалт хийхийн өмнө түүнийг чиглүүлэхэд үүсэх ачаалал
мөн харвах суурийн жинг өөр дээрээ хүлээн авдаг. Үндэс нь платформын хамт
эргэлдэх хэсгийн тулгуур болохоос гадна явах ангийн тусламжтайгаар харвах
суурийг аяны байдалд оруулах үед ХС-ийн рамын үүргийг гүйцэтгэнэ. Балк болон
эвхэгддэг жигүүрээс бүрдэнэ. Үндэс дээр кабелын залгуурын хайрцаг, багажны
хайрцаг, хийн баллон явах ангийн хийн болон цахилгааны залгуур зэрэг байрладаг.
Хий
няцаагч нь доорх эд ангиас бүрдэнэ..
1.лебодка-татуурга
2. Талеп- тохируулгатай
бэхэлгээ
3. хий няцаагч
4. тулгуур хөл /терного/
5. Буфер 3 ш
6. таваг 13 шүдтэй
7. компенсатор- буцаагч
Тэнцүүлэгч механизм нь татуургатай пружин
хэлбэрийн 2 паралель цилиндр дотор байрладаг. /314кг/
Подьездные мостики /гүүр/. харвах суурийг эдлэлээр цэнэглэх үед ТЦМ-ыг хэмжээт зайнд найдвартай
тогтоох үүрэгтэй. Гүүр нь гадсаар газартай холбогдоно.Гүүр нь плита, башмак
зэргээс бүрдэнэ.
Сектортой балк. Хэлбэлзэх хэсгийг суурьтай холбох
ба /цафан/ босоогоор чиглүүлэх механизмын хөдөлгөөнийг дамжуулах үүрэгтэй.Мөн F
маягийн 2 хязгаарлагч чиглүүлэгчийн тусламжтайгаар пуужинд анхны чиглэлийг
олгоно.Чиглүүлэгчийн урт нь пуужин зайлшгүй хэрэгцээтэй авахад хүрэлцээтэй байх
ёстой.
БИЕ АНГИ. Энэ нь суурин дээр байрласан эд анги ,механизм цаилгаан
тоноглолуудыг гадны нөлөөлөл болон пуужингийн харвалтын явцад үүсэх хүчтэй хий
дөлөн урсгалаас хамгаална.
Харвах төхөөрөмжийн үүрэг
Харвах төхөөрөмж нь ЗПК-ийн үндсэн хэсэг юм.
Энэ төхөөрөмж нь ПЧС-тай хамтран пуужин харвах зориулалттай.харвах төхөөрөмж нь
доорх үүргийг гүйцэтгэнэ.
1. Пуужинг ЗПДн руу техникийн дивизионоос тээвэрлэх болон
харвах суурь руу авчрах
2. Харвах суурийг цэнэглэх, цэнэг авах
3. Пуужинг харвалтын өмнө цель рүү чиглүүлэх
4. Харвалтын болон бэлтгэлийн үед пуужингийн харвалтын өмнөх
бэлтгэлийг хангах
5. Пуужинг галт байранд хадгалах, түүнд үйлчилгээ хийх
Харвах төхөөрөмжийн бүтэц
1. Харвах суурь СМ-90
6ш
2. ТЦМ ПР-11 БМ 6ш
3. ХУС 1ком
4. Халаалтын блок 3ш
5. Комплект кабель
Харвах суурийн тактик
техникийн өгөгдөхүүн
1. Аяны байдалд
-жин 14200кг
Клиренс 430мм
-дугуй хоорондын
зай 5435мм
-урт 10200мм
-өндөр 3800мм
-өргөн 2675мм
-тээвэрлэх хурд
Засмал замаар 40км/ц
Шороон замаар 25км/ц
Замгүй замаар 10км/ц
-эргэх радиус 8300мм
2. байлдааны байдалд
-шилжүүлэх хугацаа 140мин
-жин 11100кг
- Эзлэх талбай 80м/кв
-цэнэглэх өнцөг 0градус 30 минут-+-15мин
-чиглүүлгийн урт 1600мм
-сум хугалах өнцөг 3градус30минут
-сум тэгшрэх өнцөг 7-3 градус
-босоо өнцгийн хязгаар
Цахилгаанаар 0градус10мин+-10-75градус+-25
Гараар 9-75 градус +-15
-хэвтээ өнцгийн хязгаар хязгааргүй
-пуужин харвах өнцөг /Ԑ/ 16градус30минут -75градус
Харвах суурийг 43
см-ээс дээш зузаан мөсөн дээгүүр гаргаж болно. ЗПК-ийн байлдааны ажиллагаа
явуулахаар байрласан хэсэг газрыг галт байр гэнэ. Түүний төв нь ПВ кабина
харвах суурь нь төвөөс 75-100м зайд байрлана. ПВ кабины төвшингөөс 80м дээш
доош /газрын байдлаас хамааран/ байрлаж болно.
-6 окоп
-чирэгч болон явах анги тавих талбай
-3 хорогдох байр
семинар хичээлийн сэдэв
Пуужинд
дараах баримт бичгүүд дагалдана
Үүнд: -Пуужингийн формуляр дагалдах дэвтэр
-авто нисгэгч(АП),
-радио удирдан чиглүүлэх аппаратур(РУиВ),
-радио тэсрүүлэгч(РВ)
-аппарат хэрэгсэлийн формуляр
-сольдог гетеродин(УР-3А)
-өндөр үелзэлийн блок(ВАБ-н болк)
-хийн цахилгаан хөдөлгүүр(ТЭГ-н паспорт)
-Бүртгэлийн хуудас
Пуужинг бэлэн болгосны дараа байлдааны хэсэг, хамгаалан
гүйцэтгэх механизм болон цэнэг, гарааны хөдөлгүүр (СД), аяны хөдөлгүүр
(МД)болон бусад бичиг баримтууд хавсрагдана.
Сэлбэг хэрэгсэл(ЗИП) –д доорх бичиг баримтууд
хавсрагдана.
Үүнд:
-дэвтэр болон паспортууд,борт-техник,пуужингийн хэрэгсэлүүд
-тусгай блок,багаж хэрэгсэл,дагалдах хэрэгслийн
паспортууд
-хайрцаг тус бүр дэхь сэлбэгт иж бүрдэлийн хүснэгт
дагалдана.
Пуужинг хадгалах
горимууд.
Пуужинг дараах горимуудад хадгалдаг.
Үүнд:-Удаан
хугацааны хадгалалт
-Завсрын бэлэн байдлын хадгалалт
-Төгсгөлийн бэлэн байдлын хадгалалт
Техникийн дивизионд пуужингуудыг удаан хугацааны
хадгалалтын болон завсрын бэлэн байдлын горимуудад ихэвчлэн хадгаладаг.
Байлдааны жижүүрлэлтийн үед пуужинг төгсгөлийн бэлэн
байдлын горимд хадгалдаг. Пуужингууд тээвэрлэгдэн ирээд хадгалалтын болон
завсрын бэлэн байдал, жижүүрлэлтийн, байлдааны бэлэн байдалд байж болно.
Удаан хугацааны
хадгалалтын: горимд пуужингуудыг халаалттай болон халаалтгүй
төхөөрөмжид мөн талбай №21 дээр №1 халхавчин доор болон халхавчгүйгээр
хадгалалтын нөхцөлөөс шалтгаалан байрлуулдаг. Бүтээлгэтэй пуужингуудыг
халаалттай халаалтгүй төхөөрөмж болон талбай №21 дээр берзинт, өнгөлөн
далдлалтын тороор бүтээж тогтворжуулагчийн иж бүрдэлийн хамт хадгалах ба
пуужингийн 2-р хэсэг гарааны төхөөрөмжүүд холбогдож, дариар цэнэглэгдсэн байлдааны хэсгүүд залгагдсан байх ба хамгаалан гүйцэтгэх механизм
залгуурууд салгаатай байна.
Пуужингууд агаараар цэнэглэгдсэн болон цэнэглэгдээгүй
байж болно. Өнгөлөн далдлагдаагүй пуужингууд талбай №21 халаалттай төхөөрөмжид
тусгай тэргэнцэр 4390, ТССТ ба тээвэрлэн цэнэглэх машин дээр байрлах ба
пуужингийн 2-р хэсэг гарааны төхөөрөмж залгагдаж дариар цэнэглэгдсэн, байлдааны
хэсгүүд залгагдсан, хамгаалан гүйцэтгэх механизм залгуур салгаатай
тогтворжуулагч холбогдсон байна.
Аяны хөдөлгүүрийн тэсрүүлэгчүүд хөдөлгүүрт холбогдож уг
тэсрүүлэгч (пиропотран), очлуур (пиросвечей), аяны хөдөлгүүрийн цахилгааны
залгуурууд салгагдсан байна. Гарааны хөдөлгүүрийн тэсрүүлэгчийн үүрүүдийг
бөглөсөн байна.
Гарааны хөдөлгүүрийн тэсрүүлэгчүүд талбайн №24 төхөөрөмж
(№28 талбай) тусгай зориулалтын өрөөнд буюу тусгай тоноглогдсон тусгаарлагч
нуувчинд байрлана.
Цэнэглээгүй пуужинг вариант “Б“ нийлүүлэгдсэн тохиолдолд
дарь болон иж бүрдлийн хэсгүүд №28,30,31,32 талбайнууд дээр бүтээгдэн
хадгалагдах бөгөөд вариант “А”–д пуужинг шилжүүлэх бүхий л арга хэмжээг авч
хэрэгжүүлнэ.
Завсрын бэлэн
байдлын горимд: пуужингууд
бүтээлгэгүйгээр талбай №21 халаалттай төхөөрөмжид тэргэнцэр 4390, тээвэрлэн
цэнэглэх машин, ТССТ тэргэнцэр дээр хадгалагдана. Пуужингийн 2-р хэсэг гарааны
хөдөлгүүрт холбогдсон дариар цэнэглэгдсэн байх ба байлдааны хэсгүүд угсрагдаж
хамгаалан гүйцэтгэх механизмын залгуур салгагдсан, тогтворжуулагч холбогдож,
пуужингууд агаараар цэнэглэгдсэн байна. Завсрын бэлэн байдалд байгаа пуужингууд
тээвэрлэн цэнэглэх машин дээр тавигдсан, тээвэрлэлтийн горимд бэлэн байна.
Төгсгөлийн бэлэн
байдлын горимд: пуужингууд
- Тээвэрлэн цэнэглэх машин буюу харвах суурь дээр
тээвэрлэлтийн байдалд
- Тээвэрлэн цэнэглэх машин дээр гарааны байдалд
-Харвах суурь дээр жижүүрлэлтийн байдалд
-Харвах суурь дээр байлдааны байдалд байж болно.
Тээвэрлэн цэнэглэх машин дээр тээвэрлэлтийн байдалд
байгаа пуужингууд бүрэн тоноглогдсон, цэнэглэгдсэн, агаар дүүргэгдсэн,
тээвэрлэн цэнэглэх машин дээр байрлах тээвэрлэхэд бэлэн болсон байна.
Тэсрүүлэгчийн цахилгааны залгуурууд холбогдоно. Гарааны төхөөрөмж болон
хамгаалан гүйцэтгэх механизмын тэсрүүлэгч, цахилгааны залгуурууд холбогдож
лацадсан байх ба төгсгөлийн унтраагуурын шток зураас хүртэл дүүргэгдэн
лацлагдна.
Пуужингийн тагнуудыг хааж лацдана. Нэвтрүүлэгч хүлээн
авагчийн антенныг хамгаалалтын бүрхүүлээр таглах ба пуужинг гарааны горимд
шилжүүлэх үед авах ёстой.Пуужингийн их биеийн залгууруудыг таглаж лацдана.
Агаарын баллоны суваг, хийн системийн
редукторыг таглаж лацдана. Хийн системийн оролтын шүүлтүүрийн тагийг чанга
эрэгдэж лацдана.
Гарааны төхөөрөмж 5В27Д-ийн болон дарийн цэнэгийг дундаж
температур харилцан шүтэлцээтэй байна. Огтлогч хутга бэхэлгээнээс доор байрлаж
түүнд чангалагч утас ойр байрлах бөгөөд
мөн лацтай байна.
Пуужин нь тээвэрлэн цэнэглэх машин дээр суурилсан байна.
Гарааны төхөөрөмжийн үзүүрүүд тэргэнцрийн ховилд орсон, баруун зүүн даруулагууд
гарааны төхөөрөмжийг бэхэлсэн, тэргэнцрийн дэр пуужингийн их биенд нягт шахсан
байх бөгөөд тулгуурын орчимд байрлана. Тэргэнцрийн бэхэлгээний механизм тулгуурын сэрээн дээр
байрласан тэргэнцрийн тулгуур дор үзүүр байрласан байна. Тэргэнцрийн
тохируулагч боолт тултал чангалагдсан, контор боолтоор боогдож очино. Гарааны
төхөөрөмжинд өргөгч хөшүүрэг шахсан байдалтай байна. Тээвэрлэн цэнэглэх машин
дээр өнгөлөн далдлалтын уут байрлагдсан бэхэлгээнүүд нь түгжигдсэн байна.
Тээвэрлэлтийн үед пуужин харвах суурь
дээр бэхлэгдэж очно. Пуужингийн рамын корпус харвах суурь арын тулгуурын
чиглүүлэгчид бэхлэгдэж очно. Мөн пуужин урд дунд, хойд механизмуудад харвах
суурь дээр аяны байдлаар бэхлэгднэ.
Гарааны байдалд антеннын хамгаалалтын бүрээсийг авдаг,
пуужингийн их биеийн залгуур хамгаалалтын
тагаар таглагдсан байх ба тээвэрлэн цэнэглэх машины бүрээсийг авч
нуувчинд байрлуулна. Үүссэн цагийн байдлаас шалтгаалан дивизионы захирагчийн
шиидвэрээр пуужин ачсан тээвэрлэн цэнэглэх машин, харвах сууриас аюулгүй зайд нуувчнаас гадуур байрлаж болно.
Мөн захирагчийн шийдвэрээр пуужин бүхий тээвэрлэн цэнэглэх машиныг бүтээлгэгүй
байлгаж болно. Жижүүрийн байранд пуужинг харвах суурь дээр байрлуулдаг,
зенитийн пулемёт ЗПУ-2,4-н хэсэг бэхэлгээгүй байдаг. Харвах суурийн цахилгаан
залгуурууд салгагдсан байх бөгөөд резинэн бөглөөгөөр бөглөгдсөн байна. Пуужингийн
их биеийн цахилгаан залгуур тагаар хаагдсан байна. Пуужингийн бэхэлгээний
механизмын урд болон дунд элментүүдийг
авч тусад нь хадгаладаг. Хойд талын механизм түгжигдээгүй байна. Хөдөлгөөнд
оруулагч төхөөрөмж цэнэглэгч өндөг дээр тавигдана. Харвах суурийн таг
бүрээснүүд хаалттай ажлын горимын бариул электор байрлалд байна. Аюулгүй ажилгааны залгуур ОТКЛ байранд
байна. Пуужин болон харвах суурь далдлагдсан байх ба пуужинг бүтээлэгтэй байхыг
хориглоно. Харвах суурийн нуувчнаас тээвэрлэн цэнэглэх машин гаргаж бусад эд зүйлс байхыг хориглоно.
Харвах суурь тус бүр нь зөвхөн нэг төрлийн пуужинг агуулна.
Байлдааны байдалд жижүүрлэлтээс ялгаатай нь пуужин болгон
харвах сууриас өнгөлөн далдлалтын бүтээлгийг авсан очно.
Их биеийн залгуурийн тагийг авч харвах суурийн цахилгаан
залгуур пуужинд холбогдсон байна. Аюулгүй ажилгааны залгуурыг БОЕВОЙ байрлалд аваачиж тавина. Байлдааны
байрлалд пуужинг ПОДГОТОВКА-2 товчлуурыг дарж ГОТОВНОСТЬ-2 горимд шилжүүлнэ. Уг
товчлуур АРМУК-3011 удирдлагын пульт дээр байрлана. Пуужин ГОТОВНОСТЬ-1 горимд
25 минутаас илүүгүй байх ба үүний дараа автоматаар ГОТОВНОСТЬ-2 горимд шилждэг.
Дахин ГОТОВНОСТЬ-1 ГОРИМД шилжихийн тулд 20 минутын завсарлага авна. Пуужингийн
ГОТОВНОСТЬ-1 горимд байх хугацаа 25
минут болон 20 минутын завсарлагыг, аппаратын ажлын нэг цикл гэдэг. Орчины
агаарын температураас шалтгаалалдаг учир циклын тоог хүснэгт №1-д үзүүлэв.
Орчны агаарын
температур
|
Циклын тоо
|
Бүрэн хөрөх
хугацаа, цаг
|
||
Жижүүрийн
горимд
|
Гарааны өмнөх
горим
|
Бүрэн
залгагдсан горим
|
||
+30-с дээш
|
Хязгааргүй
|
Хязгааргүй
|
Хязгааргүй
|
|
+30+40
|
Мөн
|
30
|
2
|
2,5
|
+30+50
|
Мөн
|
20
|
2
|
5
|
Онцгой тохиолдолд 20 минутын завсарлагааны үед буюу
хөргөлтийн явцад пуужинг ГОТОВНОСТЬ-1 горимд нэмэлт 5 минут шилжүүлж болно. 5 минут
өнгөрмөгц пуужин автоматаар ГОТОВНОСТЬ-2
горимд шилжих ба 20 минутын цикл үргэлжлэх ба энэ хугацаанд ГОТОВНОСТЬ-1 горимд
шилжих боломжгүй. Хэрэв пуужинг
ГОТОВНОСТЬ-1 горимд 25 минутаас бага хугацаанд байсан ба түүнийг ПОДГОТОВКА-1
горимд шилжүүлэх завсарлагын хугацаа 20 минутаас багагүй байсан бол
ПОДГОТОВКА-1 горимд анхлан байсан хугацаа,
2-дахь хугацаан дээр нэмэгдэж, нийт хугацаа 25 минут болмогц пуужинг
бэлтгэл байрлалаас 20 минутын завсарлага авахаар салгах шаардлагатай.