Thursday, November 13, 2014

мультивибратор


МУЛЬТИВИБРАТОР
              Мультивибратор нь радиотехник, радиоэлектроникт өргөн хэрэглэгддэг импульсын генератор юм. Генератор гэдэг нь тогтмол тэжээлийн цахилгаан энергийг, тодорхой параметртэй импульс бий болгон хувиргах байгууламжийг хэлдэг. Мультивибратор нь өндөр өсгөлтийн коэффициенттэй, өөр хоорондоо эерэг гэдрэг холбоотой, транзистор дээр хийгдсэн хоёр электрон түлхүүрийн бүдүүвчээс бүрдэнэ.
            Мультивибраторын бүдүүвчийн, Триггерын бүдүүвчээс ялгагдах онцлог нь эерэг гэдрэг холбооны хэлхээнд нь индукцийн ороомог эсвэл конденсаторыг /реактив элемент/ холбосон байдаг.  Гэдрэг холбооныхоо хэлхээнд реактив элемент агуулсан импульсын байгууламжийг “релаксац”-ийн генератор гэж нэрлэдэг.
Техникт өргөн хэрэглэгддэг мультивибраторын бүдүүвчид ихэнхдээ конденсаторыг хэрэглэнэ.
            Мультивибраторыг электроник, радиотехникт тэгш өнцөгт импульсын генератораар болон оролтын дохиогоор удирдах, тэгш өнцөгт импульс бий болгох, оролтын дохиог хугацаагаар саатуулах байгууламж зэрэгт өргөн ашиглагдана.
Мультивибратор нь ажлын горимын хувьд гурван төрөл байна:
            - Хүлээгч горимд ажиллаж буй мультивибратор
            -  Авто хэлбэлзлийн горимд ажиллаж буй мультивибратор
          - Синхронизм /хугацаагаар нь зэрэгцүүлэх, давхцуулах/ горимд ажиллаж буй  мультивибратор

Эдгээрээс гадна мультивибратор нь бүдүүвчийн хувьд тэгш хэмт ба тэгш хэмт бус гэж хоёр ангилал байна.
Мультивибратор нь тогтвортой ба түр тогтвортой гэсэн электрон түлхүүрийн тэнцвэрийн байдалд ажиллана.  Мультивибраторын бүдүүвч нь Триггерын нэгэн адил хоёр электрон тэнцвэрийн байдал байна.     Үүнд: 
                Нэг дэхь тогтвортой ба түр тогтвортой байдал нь :
                          Бүдүүвчийн Т1 транзистор хаалттай бол  Т2 транзистор нээлттэй.
               Хоёр дахь тогтвортой ба түр тогтвортой байдал нь :
                           Бүдүүвчийн Т1 транзистор нээлттэй   бол  Т2  транзистор хаалттай.
Нэг.   Мультивибраторын “хүлээгч” ажлын горим
            Мультивибраторын бүдүүвч нь энэ ажлын горимын үед нэг тэнцвэрийн байдлаас нөгөө тэнцвэрийн байдалд шилжихдээ гадны дохионы нөлөөн дор явагдах бөгөөд эргэж анхны тэнцвэрийн байдалд өөрийн дотоодын гэдрэг холбооны үйлчлэлээр шилждэг.
Тийм учраас мультивибраторын хүлээх ажлын горимын “нэг дэхь” нь тогтвортой байдал, /оролтын дохио ирэх хүртэлх байдал/ харин “хоёр дахь” байдал нь түр тогтвортой байдал буюу /оролтын дохио ирсэний дараахь түр тогтворт байдал/ гэсэн хоёр тэнцвэрийн байдалд ажиллана.
            Мультивибраторын гаралтын тэгш өнцөгт импульсын үргэлжлэх хугацаа хэдэн арван (мкcек)-ээс хэдэн зуун (мcек)-д байна.
Хүлээгч ажлын горимд ажиллаж буй мультивибраторын бүдүүвчийг зарим ном сурах бичиг, гарын авлагад “кипп-реле”-ны бүдүүвч, “спусковая схема” буюу үсрэлт, харвалтын горимд ажилладаг харвалтын горимын бүдүүвч гэж бичсэн дохиолдол бас байдаг. Ийм бүдүүвч нь нэг тогтвортой байдлаас нөгөөд дотоодын гэдрэг холбооны нөлөөллөөр огцом үсрэлтийн байдлаар шилждэгтэй холбоотой. Харвалтын горимд ажилладаг импульсын сонгодог бүдүүвчүүдийн нэг төрөл бол мультивибраторын бүдүүвч юм. Хүлээгч ажлын горимд ажиллаж буй мультивибраторын бүдүүвчийн ажиллах зарчим, оролт, гаралтын импульсыг  6.1 зурагт үзүүлэв. (Зураг. 6.1) 

Мультивибраторын бүдүүвчийн хоёр тэнцвэрт байдал нь “авто” хэлбэлзлийн ажлын горимд хоёул “түр тогтвортой” байх ба нэг тэнцвэрийн байдлаас нөгөөд оролтын дохионы нөлөөгөөр болон дотоодын “гэдрэг” холбооны тусламжтайгаар шилждэг. Мультивибраторын “авто” хэлбэлзлийн горимыг мөн тэгш өнцөгт хэлбэрийн импульс бий болгоход өргөн ашиглагддаг. Мультивибраторын “авто” хэлбэлзлийн ажлын горим радиоэлектроник болон ахуйн электрон хэрэгсэлд, төрөл бүрийн электрон байгууламж зэрэгт өргөн хэрэглэгддэг. Авто хэлбэлзлийн ажлын горимд ажиллаж буй мультивибраторын бүдүүвчийн ажиллах зарчим, оролт, гаралтын импульсыг  6.2 зурагт үзүүлэв. (Зураг.   6.2


        Гурав.   Мультивибраторын “синхронизм”-ын ажлын горим
            “Синхронизм” гэдэг нь хугацаагаар зэрэгцүүлэх, давхцуулах, “авто хэлбэлзлийн” горимд ажиллаж буй мультивибраторын гаралтын импульсын “давтамжийг” өөрчлөх гэсэн агуулгатай юм.
Синхронизмын ажлын горимд ажиллаж буй мультивибраторын бүдүүвч нь авто хэлбэлзлийн болон хүлээгч ажлын горимын аль алины шинж чанарыг агуулсан байдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл авто хэлбэлзлийн горимд ажиллаж буй мультивибратор шиг тэгш өнцөгт импульсыг хоёр гаралтад бий болгох боловч, оролттой байх бөгөөд үүгээрээ “хүлээгч” ажлын горимын мультивибратортай адилхан ба оролтод “удирдах” дифференциальчлагдсан импульс өгөгдөхөд гаралтын тэгш өнцөгт импульс дахин шинээр эхлэх зарчмаар ажиллана. Мультивибраторын оролтод өгөгдсөн “удирдах” импульсыг “синхрончлох” буюу хугацаагаар зэрэгцүүлэх, зохицуулах импульс гэж нэрлэх бөгөөд оролтыг мультивибраторын “синхронизмын” оролт гэдэг. Мультивибраторын ийм ажлын горимыг “синхронизмын” ажлын горим гэж нэрлэнэ. Мультивибраторын “синхронизмын” ажлын горим техникт өргөн хэрэглэгддэг.  “Синхронизмын” горимд ажиллаж буй мультивибраторын бүдүүвчийн ажиллах зарчмын оролт, гаралтын импульсыг  6.3 зурагт үзүүлэв. (Зураг. 6.3


зураг 6,4
Мультивибраторын ажиллах зарчим, ажиллагааны онцлогыг, хүлээх ажлын горимд ажиллаж буй электрон ламп, хагас дамжуулагч транзистор дээр хийгдсэн мультивибраторын бүдүүвчүүдийг жишээ болгон авч үзье.  Ер нь хүлээгч ажлын горимд ажиллаж буй мультивибраторын бүдүүвч маш олон төрөл байх боловч ажиллах зарчим, ажиллагаа нь адилхан юм.
Электрон лампан дээр хийгдсэн “хүлээгч”  мультивибраторын бүдүүвчийг 6.4-р зурагт үзүүлэв.      
 
6.1.2    Анод-торын холбоотой, электрон ламп дээр хийгдсэн  “хүлээгч” мультивибраторын бүдүүвчийн
элементүүдийн үүрэг

 а    электрон лампны “анод”-ын цахилгаан хэлхээний тэжээлийн хүчдэл
“– Ет“–   лампны “тор”-ын цахилгаан хэлхээний тэжээлийн хүчдэл
Сш    тэжээлийн хүчдэлийн шүүлтүүрийн конденсатор
 Uор(t)–  мультивибраторын оролтын дохио  (оролтын дохионы хүчдэл)
Ся, Rя тэжээлийн хүчдэл ба дохиог ялган тусгаарлагч (оролт, гаралтын хэлхээ)
Ra1, Ra2 – “анод”-ын ачааллын резистор
Л1  Л2   Өсгөгч, электрон түлхүүр элементүүд, /электрон ламп-триод/
Rт2 Л2 лампны торын ачааллын резистор
RТ1 Л1 лампын торын ачааллын резистор 
С1  гэдрэг холбооны хурдасгагч конденсатор
 Uгар1 = Uа1   – Л1 электрон лампны “анод”-ын хүчдэл  ( гаралтын хүчдэл )
Uгар2 = Uа2   Л2 электрон лампны “анод”-ын хүчдэл  ( гаралтын хүчдэл )
Uт2R2  – Л2 электрон лампны торын ачааллын резистор  R2  дээрх хүчдэлийн уналт
Uс1 – Л2 электрон лампны нээлттэй үед С1 конденсаторын цэнэглэгдсэн хүчдэл
iа2 – Л2 электрон лампны нээлттэй үе дэхь анодын гүйдэл
UТ1 – Л1 электрон лампны торын хүчдэлийн утга
UТ2R2 ¯    хоёр дугаар лампны торын хүчдэлийн бууралтын утгыг илэрхийлнэ
UТ1­     нэгдүгээр лампны торын хүчдэлийн өсөлтийн утгыг илэрхийлнэ
ia1­     нэгдүгээр лампны анодын гүйдлийн өсөлтийн утгыг илэрхийлнэ

6.1.3    Анод-торын холбоотой, электрон ламп дээр хийгдсэн  “хүлээгч” мультивибраторын  бүдүүвчийн ажиллагаа

Анхны байдал (0 - t1) хугацааны агшинд:
 “Хүлээгч” мультивибраторын анхны тогтвортой байдал.
Оролтын дохио байхгүй, Uор(t) = 0, үед мультивибратор нь анхны тогтвортой байдалд оршино. Энэ анхны тогтвортой байдалд Л2 ламп нээлттэй учир нь “а хүчдэлээс, түүний тор дээр Rт2 резистор дамжин эерэг хүчдэл өгөгдсөн байна. Нээлттэй Л2 лампаар анодын iа2 гүйдэл гүйх бөгөөд энэ үед анодын хүчдэл:
                                                   Ua2min = Ea  iа2 Ra2                        байна.
 Харин Л1 ламп нь торын сөрөг хүчдэлийн /Ет/ нөлөөнд хаалттай, түүний анод дээрх хүчдэл Ua1 = +Ea  тэнцүү байна. Энэ эерэг хүчдэлийн нөлөөгөөр нээлттэй Л2 лампаар дамжинС1  конденсатор бараг “+Еа хүчдэлээр цэнэглэгдэнэ.  Uс1 » +Ea
Эдгээр хүчдэлийн харьцааг бүдүүвчийн ажиллагааны зураглалд тодорхой үзүүлсэн байгаа. (Зураг. 6.5)
Энэ байдалд оролтын дохио иртэл электрон ламп тогтвортой байна. /Зураг- 6.4/
            “Хүлээгч” мультивибратор оролтын ирсэний дараах байдал.
·                t1,t3 хугацааны агшинд /Зураг-14/ оролтод дохио ирэхэд хүлээгч мультивибратор нь “анхны тогтвортой” байдлаас гарч “түр тогтвортой” байдалд огцом үсрэлтийн байдалтай шилжинэ. Өөрөөр хэлбэл t1,t3 хугацааны агшинд ирсэн импульсын (дохионы) нөлөөгөөр нээлттэй байсан 1-р ламп триод Л1 хаагдаж, 2-р ламп триод2/ нээгдэнэ.
¯Uа1¯  ®  Uт2R2¯  ®  ia2¯  ®  Ua2­  ® UТ1­   ® ia1­
                          эерэг гэдрэг холбооны хэлхээ

Энэ үед дараах гэдрэг холбооны хэлхээ ажиллаж “хүлээгч” мультивибратор анхны тогтвортой  байдлаас  түр тогтвортой  байдалд  шилжинэ.
                      
       
           ¯Хүчдэл ба гүйдлийн өсөлт, бууралтыг илэрхийлнэ
Өөрөөр хэлбэл эерэг гэдрэг холбоо нь :

...  хаалттай байдлаас нээгдэн, буур ч буй 1-р лампны анодын (Uа1¯) хүчдэл нь 2-р лампны ачааллын резистор дээрх хүчдэлийн (Uт2R2¯)  уналтыг улам багасгах бөгөөд улмаар 2-р лампны анодын (ia2¯) гүйдлийг багасгах, ингэснээр 2-р лампны анодын хүчдэлийг (Ua2­) өсгөх ба энэ нь 1-р лампны торын хүчдэлийг (UТ1­) мөн өсгөх ба улмаар 1-р лампны анодын гүйдлийг (ia1­) өсгөх, ингэснээр буурч буй 1-р лампны анодын хүчдэлийг (Uа1¯)  улам багасгах замаар эерэг гэдрэг холбоо ажиллана гэсэн үг юм.
                     
            Харин t1 t2 хугацааны агшинд “хүлээгч” мультивибратор нь “түр тогтвортой“ байдалд байна.   /Зураг- 6.5/                                     
Л1 триод нээгдсэний дараа “С1” конденсатор Л1 лампаар дамжин дараах цахилгаан хэлхээгээр цэнэгээ алдана. Ер нь С1” конденсаторын “+Еа хүчдэлээр туйлаа солин цэнэглэгдэх нь Т12   транзисторуудын ээлжлэн хаагдаж, нээгдэхтэй холбоотой юм.
         (+С) ® Л1(нээлттэй триодоор дамжин) ® ^ (бүдүүвчийн их бие) ® Ет ® Rт2  ® (–С)
Энэ үед Л2 лампны тор дээр хүчдэлийн хэмжээ дараах томёогоор илэрхийлэгдэнэ. 
                               Uт2 =  Uс + Ua1 min           Ua1 min =  Ea    URa1 =  Ea    iа1 Ra1    
   Үүнд :  Ua1 min – 1-р лампны 1/ нээлттэй үеийн анод дээрх хүчдэл
               URa1  – 1-р лампны 1/ анодын ачааллын резистор дээрх хүчдэлийн уналт
             Ет2.0 – 2-р лампны 2/ хаалттай үеийн торын сөрөг хүчдэл /ia2=0 үеийн Ет2/  
Хаалттай  Л2 лампны анод дээрх хүчдэл (Ua2) анодын тэжээлийн (Еa) хүчдэлтэй тэнцүү байна.         Ua2   =  Еa 
                                          
 Харин “С” кондинсатор а хүртэл цэнэглэгдсэн байх бөгөөд энэ үе дэхь хүчдэл
 Uс > Ua1 min ,  /Uт2/ < /Ет20/,  Л2 ламп хаалттай байх ба конденсатор “С” цэнгээ алдаж эхлэнэ. Конденсатор “С” цэнгээ алдах тутам Uс хүчдэл багас ч Л2 лампны торын  Uт2  хүчдэл эхэснэ.
·                   “t1 t2– хугацааны хоорондох агшинд, конденсатор “С1” цэнгээ алдсаар Uс1 хүчдэл багас ч  Л2 лампны торын  Uт2 » Ет2.0 болох ба энэ үед Л2 ламп нээгдэж ia2 гүйдэл ихэснэ. Энэ үед дараах гэдрэг холбооны хэлхээ ажиллан, үсрэлтийн байдлаар, импульс ирэхийн өмнөх анхныхаа байдалд “хүлээгч” мультивибраторын  бүдүүвч  шилжинэ.    
  ­ ia2­  ®    Ua2 ¯   ®  UТ1 ¯   ®   ia1 ¯   ®  Ua1­   ®  Uт 2­
                 эерэг  гэдрэг холбооны хэлхээ

 


                              ¯Хүчдэл ба гүйдлийн өсөлт, бууралтыг илэрхийлнэ
Энэ эерэг гэдрэг холбоо нь дараах байдлаар ажиллана.

Өөрөөр хэлбэл эерэг гэдрэг холбоо нь :

...  хаалттай байдлаас нээгдэн өсөж ч буй 2-р лампны анодын (ia2­) гүйдэл нь 2-р лампны анодын хүчдэлийг (Ua2¯) бууруулж, улмаар 1-р лампны торын (UТ1¯) хүчдэлийг багасгах, ингэснээр 1-р лампны анодын (ia1¯) гүйдэл буурах ба энэ нь 1-р лампны анодын хүчдэлийг (Ua1­) өсгөх ба улмаар 2-р лампны торын хүчдэлийг (UТ2­) мөн өсгөх, ингэснээр өсөж ч буй 2-р лампны анодын (ia2­) гүйдлийг улам өсгөх замаар эерэг гэдрэг холбоо ажиллана гэсэн үг юм.

·                t2  - хугацааны агшинд Мультивибратор анхныхаа байдалд шилжин орно.
Конденсатор “С1бараг “а хүчдэлээр дараах хэлхээгээр цэнэглэгдэнэ. /Зураг-6.5/
    (+Еа) ® Rа1 ® С1  ®Л2  (нээлттэй триодын тор-катод ) ® ^ (бүдүүвчийн их бие (а)) ®(+Еа)
     Энэ цэнэглэлт нь Л2 лампны тор дээрх эерэг хүчдэл огцом өөрчлөнө.
Ер нь С1” конденсаторын “+Еа хүчдэлээр туйлаа солин цэнэглэгдэх нь Т12   транзисторуудын ээлжлэн хаагдаж нээгдэхтэй холбоотой юм.
Конденсаторын “С1” цэнэглэгдэх хугацаа дараахь томъёогоор тодорхойлогдоно.
                          t+ф = tсэр = 3С1Rа1  ,               t+ф – импульсын өсөх фронт
     tсэр – лампан түлхүүр анхны байлалд шилжин С1 конденсаторын цэнэглэгдэх хугацаа
Электрон лампан дээрх “хүлээгч” мультивибраторын бүдүүвчийн ажиллагааны график зураглалыг  6.5  дүгээр зурагт үзүүлэв.


1.3        6.5 дугаар зураг .  Электрон лампан дээр хийгдсэн “хүлээгч” мультивибраторын бүдүүвчийн ажиллагааны импульсийг илэрхийлсэн гүйдэл ба хүчдэлийн график зураглал



Эдгээрийн үр дүнд “хүлээгч” мультивибраторын бүдүүвчийн гаралтанд тэгш өнцөгт хэлбэрийн тодорхой параметр бүхий импульс бий болно. Оролтод хэдэн импульс ирнэ, гаралтанд төдий тооны тэгш өнцөгт хэлбэрийн импульс бий болно.
6.2.1    “Коллектор-баз”-ын  холбоотой, транзистор  дээр хийгдсэн
 хүлээгч  мультивибраторын  бүдүүвч
Транзистор дээр хийгдсэн хүлээгч мультивибраторын бүдүүвч нь тэгш хэмт Триггерын бүдүүвчийн аль нэг “резисторын гэдрэг” холбоог конденсаторын холбоогоор сольсноор ялгагдаж байна.
 


Тийм учраас Триггерын бүдүүвч хоёр тогтвортой байдалд байдаг бол мультивибратор 1 тогтвортой, 1 түр тогтвортой гэсэн 2 байдалд оршино. Өөрөөр хэлбэл Т1 транзистор хаалттай, Т2 транзистор нээлттэй байдал нь “тогтвортой”, харин Т1 транзистор нээлттэй, Т2 транзистор хаалттай байдал нь “түр тогтвортой” байдалтай байна. Учир нь энэ “түр тогтвортой”  байдалд “хүлээгч мультивибраторын бүдүүвч”  удахгүй ба эргэж анхныхаа “тогтвортой” байдалд дотоодын гэдрэг холбооны үйлчлэлээр шилжинэ. Коллектор-базын холбоотой транзисторын хүлээгч мультивибраторын бүдүүвчийг  6.6-р зурагт үзүүлэв.
Коллектор-базын холбоотой транзистор дээр хийгдсэн хүлээгч мультивибраторын ажиллагаа нь лампан дээрх хүлээх горимд ажиллаж буй мультивибраторын бүдүүвчийн ажиллагаатай  адилхан байна.
                     6.2.2     Мультивибраторын бүдүүвч дэхь элементүүдийн үүрэг
Ся,Rя       тэжээлийн хүчдэл ба дохиог ялган тусгаарлагч /оролт, гаралтаар/хэлхээ
Д1    “хүлээгч” мультивибраторын бүдүүвчийн оролтод өдөөгч импульс өгөх диод
б   –Т1 транзисторыг анхны байдалд хаалттай байлгах “баз”-ын хүчдэл
Rk1,Rk2– Т12 транзисторуудын коллекторын ачааллын резистор/коллекторын ачаалал/
Rб1, Rб2   транзисторын “баз”-ын ачааллын резистор
к  – “хүлээгч” мультивибраторын бүдүүвчийн “коллектор”-ын тэжээл
С1 – гэдрэг холбооны конденсатор, Т12 транзисторуудын ажиллагааны үед туйлаа сольж цэнэглэгдэнэ
С2, R2 – гэдрэг холбооны конденсатор
Сш – тэжээлийн хүчдэлийн шүүлтүүрийн конденсатор
Т12 – транзисторууд электрон түлхүүр, өсгөгч элементийн үүрэг гүйцэтгэнэ
Uор(t) – оролтын хугацааны хамааралтай хүчдэл /оролтын хүчдэл/
Uгар(t) – гаралтын хугацааны хамааралтай хүчдэл /гаралтын хүчдэл/
Ukэ2  ¯    Т2 транзисторын коллекторын хүчдэлийн сөрөг утгын ихсэлт
iк2   ¯       Т2 транзисторын коллекторын гүйдлийн багасалт гэсэн утгыг илэрхийлнэ
iк1  ­       Т1 транзисторын коллекторын гүйдлийн өсөлт гэсэн утгыг илэрхийлнэ

               6.2.3    “Хүлээгч” мультивибраторын бүдүүвчийн ажиллагаа
Нэг.     “Хүлээгч” мультивибраторын бүдүүвчийн анхны байдал
Анхны байдал (0 - t1) хугацааны агшинд:
“Хүлээгч” мультивибраторын бүдүүвчийн анхны байдал гэж оролтонд импульс ирээгүй үеийг хэлдэг. Өөрөөр хэлбэл Uор(t) = 0 үеийн “Хүлээгч” мультивибраторын бүдүүвчийн ажиллагаа юм. /Зураг- 6.7/
 “Хүлээгч” мультивибраторын бүдүүвч анхны байдал, Т1 транзистор “баз”-ын “б хүчдэлийн үйлчлэлээр хаалттай, харин транзистор Т2 нээлттэй ханасан горимд байна. “Хүлээгч” мультивибраторын бүдүүвчийн коллекторын “к” хүчдэл, Rб2 резистораар дамжин Т2 транзисторын баз дээр харьцангуй сөрөг хүчдэлийн уналтыг бий болгоно.  Эдгээрийн үр дүнд хүлээгч мультивибраторын бүдүүвчийн Т1 транзистор хаалттай, Т2 транзистор нээлттэй ханасан горимд, оролтонд өдөөгч импульс иртэл (t1 , t4 хугацааны агшинд)  “тогтвортой” байдалд ажиллана. /Зураг- 6.7/
Харин хаалттай Т1 транзисторын “коллектор” дээрх хүчдэлийг дараах томъёогоор тооцоолно. (Зураг-  6.7) 
                 Ukэ1  =  Eк    URк1 =  Eк    iк.гэд1 Rк1  ,       Хэрэв    iк.гэд1 = 0   бол      Ukэ1    Eк 
Нээлттэй Т2 транзисторын “коллектор” дээрх хүчдэл дараах тэгшитгэлээр илэрхийлэгдэнэ. (Зураг-  6.7)                   Ukэ2   =  Eк    URк2 =  Eк    iк2 Rк2    
Эдгээр тэгшитгэлүүдийг транзисторын “динамик” тэгшитгэл гэж нэрлэдэг. (Зураг-  6.7)
Эдгээр хүчдэлүүдийн харьцааны утгыг бүдүүвчийн ажиллагааны зураглалд тодорхой үзүүлсэн байгаа. (Зураг-  6.7)
 Үүнийг “хүлээгч” мультивибраторын бүдүүвчийн “тогтвортой байдал” гэнэ. Энэ үед конденсатор “С1” бүдүүвчийн коллекторын “к” тэжээлийн хүчдэлийн хэмжээнд, нээлттэй Т2 транзистор дамжин цэнэглэгдсэн байна. Мөн Д1 диод нээгдэхэд ойрхон (гэхдээ хаалттай) байна.
Учир нь түүний анод, катод дээрх потенциал (хүчдэлийн ялгавар) бараг “к” хүчдэлтэй тэнцүү байна.
            Энэ тогтвортой байдлаа “хүлээгч” мультивибраторын бүдүүвч, оролтонд өдөөгч импульс иртэл хадгалан ажиллана.
Хоёр. Оролтонд өгөгдсөн өдөөгч импульсын нөлөөн дорх “хүлээгч” мультивибраторын бүдүүвчийн  ажиллагаа
“Хүлээгч” мультивибраторын бүдүүвчийн оролтод эерэг туйлтай өдөөгч импульс өгч ажиллуулна.  Энэ бүдүүвчид коллекторын өдөөлтийг хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл оролт нь транзисторын коллекторын хэлхээгээр байна. /Зураг-15/
Оролтын эерэг туйлтай өдөөгч импульс (t1 , t4 хугацааны агшинд)  Д1 диод, ялган тусгаарлагч “Ся” конденсатор дамжин, Т2 транзисторын “баз”-д өгөгдөх бөгөөд улмаар Т2 транзисторын “баз”-ын хүчдэлийн эерэг утгыг өсгөхөд Т2 транзисторын коллекторын гүйдэл багас ч транзистор хаагдаж эхлэнэ. Ингэснээр Т2 транзисторын коллекторын хүчдэлийн сөрөг утга ихэс ч R2 резистор дамжин Т1 транзисторын баз дээрх сөрөг хүчдэлийг ихэсгэж улмаар Т1 транзистор нээгдэж эхлэнэ. (Зураг-16) Ингэж гэдрэг холбооны хэлхээ ажиллан, хоёр транзистор хоёул өсгөлтийн горимд орж огцом шилжилтээр, хаалтай байсан Т1 транзистор нээгдэж, харин нээлтэй байсан Т2 транзистор хаагдана. Ингэж Т1 транзистор нээгдэж ханасан, Т2  транзистор хаалттай ажлын горимд шилжих ба “С1” конденсатор нээлттэй Т1 транзистор дамжин бараг “к” тэжээлийн хүчдэлээр туйлаа солин цэнэглэгдэнэ. (Зураг- 6.7)  Энэ хоёр транзистор маш богино хугацаанд нэг транзистор нь хаагдаж, нөгөө транзистор нь нээгдэх ажиллагаа дараах эерэг гэдрэг холбооны хэлхээгээр явагдана.

  ­Udэ2 ­® iк2 ¯ ® Ukэ2 ¯ ® Udэ1¯® iк1­ ® Uкэ1­
          эерэг гэдрэг холбооны хэлхээ

 
              ¯Хүчдэл ба гүйдлийн өсөлт, бууралтыг илэрхийлнэ
Өөрөөр хэлбэл эерэг гэдрэг холбоо нь :

.. нээлттэй байдлаас хаагдаж буй 2-р транзисторын баз-эмиттерын (Uбэ2­) хүчдэл нь өсөх ба ингэснээр 2-р транзисторын коллекторын гүйдэл (iк2¯) буурч, улмаар 2-р транзисторын коллектор дээрх хүчдэл (Uкэ2¯) мөн буурна. Ингэснээр 1-р транзисторын баз-эмиттерийн хүчдэл (Uбэ1¯) буурч, улмаар 1-р транзисторын коллекторын гүйдэл (iк1­) өсөж, энэ өсөлт нь 1-р транзисторын коллекторын хүчдэлийг (Uкэ1­) мөн өсгөх, ингэснээр өсөж ч буй 2-р транзисторын баз-эмиттерийн хоорондох хүчдэлийг (Uбэ2­) улам өсгөх замаар эерэг гэдрэг холбоо ажиллаж, 2-р транзистор хурдан хугацаанд хаагдана  гэсэн үг юм.

Yүний үр дүнд (t1 – t2 хугацааны хоорондох агшинд) Т1 нээлттэй Т2 транзистор хаалттай болно. Энэ байдалд мультивибратор удахгүй бөгөөд үүнийг хүлээгч мультивибраторын “түр тогтвортой” байдал гэнэ. Энэ “түр тогтвортой” байдалд байх хугацаа нь хүлээгч мультивибраторын “С1” конденсаторын цэнэглэгдэх, цэнгээ алдах хугацаанаас хамаарна.  (Зураг- 6.7)
            t1 – t2 хугацааны хоорондох агшинд, цэнэглэгдсэн “С1” конденсаторын эерэг туйл нь хаалттай Т2 транзисторын “баз” дээр, “С1” конденсаторын сөрөг туйл нь нээлттэй Т1 транзистор дамжин Т2 транзисторын “эмиттер” дээр холбогдсон мэт байх бөгөөд      Udэ2= Uс1 утгатай, ба дараах хэлхээгээр “С1” конденсатор цэнгээ алдаж эхлэнэ.
     Конденсаторын эерэг туйл (“+С1”) ® Rб2 ® (–Ek) ® ^(бүдүүвчийн их бие) ®      нээлттэй Т1 транзисторын “эмиттер-баз-коллектор” ® конденсаторын сөрөг туйл (”–С“)
Ер нь С1” конденсаторын –Ek” хүчдэлээр туйлаа солин цэнэглэгдэх нь Т12   транзисторуудын ээлжлэн хаагдаж нээгдэхтэй холбоотой юм. (Зураг-  6.7)

Ингэснээр Т2 транзисторын “баз-эмиттер” хүчдэл Udэ2 нь буурч Udэ2 » 0 (t2 хугацааны агшинд) болох үед Т2 транзистор нээгдэж Т1 транзистор хаагдан түүний коллекторын хүчдэл буурч Uкэ1¯ ,(Uкэ1®–Ек”) “хүлээгч” мультивибраторын бүдүүвч “түр тогтвортой” байдлаас анхныхаа “тогтвортой байдалд” эргэж дотоодын гэдрэг холбооны үйлчлэлээр шилжинэ.  Энэ гэдрэг холбоо нь дараах хэлхээгээр ажиллана.
 ¯ Udэ2 ¯® iк2­ ® Ukэ2­( Uкэ2®0 )® Udэ1­® iк1¯ ® Uкэ1¯
                    эерэг гэдрэг холбооны хэлхээ

 


     ¯Хүчдэл ба гүйдлийн өсөлт, бууралтыг илэрхийлнэ
Өөрөөр хэлбэл эерэг гэдрэг холбоо нь :

... хаалттай байдлаас нээгдэж буй 2-р транзисторын “баз-эмиттерын” (Uбэ2¯) хүчдэл нь буурч эхлэх ба ингэснээр 2-р транзисторын коллекторын гүйдэл (iк2­) өсөж, улмаар 2-р транзисторын коллектор дээрх хүчдэлийг (Uкэ2­) мөн өсгөнө.. Ингэснээр 1-р транзисторын баз-эмиттерийн хүчдэл (Uбэ1­) өсөж, улмаар 1-р транзисторын коллекторын гүйдэл (iк1¯) буурна, Энэ коллекторын гүйдлийн бууралт нь 1-р транзисторын коллекторын хүчдэлийг (Uкэ1¯) мөн өсгөх, ингэснээр буурч ч буй 2-р транзисторын баз-эмиттерийн хоорондох хүчдэлийг (Uбэ2¯) улам бууруулах замаар эерэг гэдрэг холбоо ажиллаж, 2-р транзистор маш богино хугацаанд нээгдэнэ гэсэн үг юм.



6.7 дугаар зураг .  Транзистор дээрх “хүлээгч” мультивибраторын бүдүүвчийн ажиллагааны импульсийг илэрхийлсэн гүйдэл ба хүчдэлийн
 график зураглал


1.3.1     Эмиттерийн холбоотой хүлээгч Мультивибратор
            Хүлээх ажлын горимд ажиллаж буй мультивибраторын өөр нэг бүдүүвчийг жишээ болгон ажиллагааг авч үзье.  Радиотехник радиоэлектроникт өргөн хэрэглэгддэг хүлээгч мультивибраторын өөр нэг төрөл бол “эмиттерийн холбоотой” бүдүүвч юм.
“Эмиттерийн холбоотой” хүлээх горимд ажиллаж буй мультивибраторын бүдүүвчийг  6.8-р зурагт үзүүлэв.
“Эмиттерийн холбоотой” хүлээх горимд ажиллаж буй мультивибраторын бүдүүвчийг, тэгш хэмт бус Триггерын нэг, хоёрдугаар шатлалын хоорондох резисторын холбоог конденсаторын холбоогоор сольсноор бий болгож болно.
“Коллектор-баз”-ын холбоотой мультивибраторын бүдүүвчээс ийм мультивибраторын бүдүүвчийн давуутай тал нь нэмэгдэл “базын” Еб тэжээлийн хүчдэл шаардагдахгүйд оршино.


6.3.2  Эмиттер-ийн холбоотой хүлээгч мультивибраторын бүдүүвч дэхь элементүүдийн үүрэг
Ся – тэжээлийн хүчдэл ба дохиог ялган тусгаарлагч /оролт, гаралтаар/  конденсатор
R1,R2 – Т1 транзисторыг хаалттай байлгахын тулд түүний “баз” дээр шаардлагатай  гүйдэл, хүчдэлийг бий болгох резисторууд
Rк1 , Rк2  – транзисторуудын коллекторын ачааллын резисторууд
Rб2  Т2 транзисторын “баз” дээр сөрөг хүчдэл бий болгон нээлттэй байлгах үүрэг гүйцэтгэнэ
Rэ – Т12 транзисторийн “эмиттер”-ийн ачааллын резисторын үүргийг гүйцэтгэхээс гадна гэдрэг холбооны элементийг давхар гүйцэтгэнэ
С1 – “тогтвортой” байдлаас, “түр тогтвортой” байдалд шилжихэд тухайн байдалд байх хугацааг тодорхойлдог
к  – транзисторуудын коллекторын тэжээлийн хүчдэлийн үүргийг гүйцэтгэнэ
Т12  – транзисторууд нь өсгөгч, электрон түлхүүр элементүүд
Ся,R2   – оролтын хэлхээний үүргийг гүйцэтгэнэ
Uк2    “эмиттер”-ийн холбоотой мультивибраторын “коллектор”-ийн гаралтын хүчдэл
Сш – тэжээлийн хүчдэлийн шүүлтүүрийн конденсатор
Uор(t) – оролтын хугацааны хамааралтай хүчдэл /оролтын хүчдэл/
Uгар(t) – гаралтын хугацааны хамааралтай хүчдэл /гаралтын хүчдэл/
Ukэ1  ¯    Т1  транзисторын коллекторын хүчдэлийн сөрөг утгын ихсэлт
iк1  ¯       Т1  транзисторын коллекторын гүйдлийн багасалт гэсэн утгыг илэрхийлнэ
iэ2  ­       Т2  транзисторын “эмиттер”-ын гүйдлийн өсөлт гэсэн утгыг илэрхийлнэ

6.3.3    “Эмиттер”-ийн холбоотой “хүлээгч” мультивибраторын
бүдүүвчийн ажиллагаа
Нэг.     “Эмиттер”-ийн холбоотой “Хүлээгч” мультивибраторын бүдүүвчийн
                                                 анхны байдал
Анхны байдал (0 - t1) хугацааны агшинд:
“Эмиттер”-ийн холбоотой хүлээх горимд ажиллаж буй мультивибраторын бүдүүвч нь орлтонд дохио ирээгүй үед, “тогтвортой” байдалд орших бөгөөд энэ нь Т2 транзисторын “баз” дээр, Rб2 резистор дамжин “–Ек тэжээлийн хүчдэлээс Т2 транзисторыг нээлттэй байх харьцангуй сөрөг хүчдэл өгөгдөх ба үүний үр дүнд нээлттэй Т2 транзисторын эмиттерийн iэ гүйдэл гүйж Rэ резистор дээр сөрөг U/э хүчдэлийн уналтыг бий болгоно.
Уг бүдүүвчийн параметрүүдийг /U/э/ >/Uб1/ байхаар сонгон авсан учир Т1 транзистор хаалттай  байна.  Тийм учраас Т1 транзисторын коллектор дээрх Uк1 хүчдэл нь тэжээлийн  –Ек” хүчдэлтэй бараг тэнцүү байна. /Uк1 –Ек/
Конденсатор “С1” энэ хүчдэлээр цэнэглэгдэх ба конденсаторын цэнэглэгдсэн туйл, бүдүүвчид үзүүлсэнээр байна.
            “Эмиттер”-ийн холбоотой хүлээх горимд ажиллаж буй мультивибраторын бүдүүвч нь анхны байдалд Т1 транзистор хаалттай, Т2 транзистор нээлттэй ханасан ажлын горимд, конденсатор “С1” тэжээлийн “–Ек” хүчдэлээр цэнэглэгдсэн байна. Үүнийг “эмиттер”-ийн холбоотой хүлээх горимд ажиллаж буй мультивибраторын бүдүүвчийн  “тогтвортой байдал” гэх бөгөөд энэ байдлаа оролтонд импульс иртэл хадгалан ажиллана.
Харин хаалттай Т1 транзисторын “коллектор” дээрх хүчдэлийг дараах томъёогоор тооцоолно. (Зураг- 6.8) 
                 Ukэ1  =  Eк    URк1 =  Eк    iк.гэд1 Rк1  ,       Хэрэв    iк.гэд1 = 0   бол      Ukэ1    Eк 
Нээлттэй Т2 транзисторын “коллектор” дээрх хүчдэл дараах тэгшитгэлээр илэрхийлэгдэнэ. (Зураг- 6.8)                   Ukэ2   =  Eк    URк2 =  Eк    iк2 Rк2    
Хоёр. Оролтын өдөөгч импульсын нөлөөн дорх “эмиттер”-ийн холбоотой “хүлээгч” мультивибраторын бүдүүвчийн ажиллагаа

“Эмиттерийн” холбоотой хүлээх горимд ажиллаж буй мультивибраторын бүдүүвчийн оролт нь Т1 транзисторын “баз”-ын хэлхээ байна. Оролтын импульс нь хаалттай Т1 транзисторыг нээх сөрөг туйлтай, дифференциалчлагдсан импульс байх шаардлагатай ба Т1 транзисторын “баз” дээр Ся конденсатор дамжин, өдөөгч импульс өгөгдөхөд Т1 транзистор нээгдэж коллекторын гүйдэл ихсэж эхлэнэ. Yүний үр дүнд Т2 транзистор хаагдаж Т1 нээгдэж ханасан горимд шилжин, мультивибраторын бүдүүвч нь “түр тогтвортой” байдалд байна. Нээлттэй Т1 транзисторийн “багахан” эсэргүүцлээр дамжин конденсаторын хүчдэлийн “эерэг” туйл нь Т2 транзисторын “баз-эмиттерийн” хооронд өгөгдөж, Т2 транзисторыг хаалттай байдалд барьж байх болно. Энэ байдалд мультивибратор нь тодорхой хугацаанд “түр тогтвортой” байна.  Энэ үеэс эхлэн “С” конденсатор дараах хэлхээгээр цэнэгээ алдаж эхлэнэ.
” эерэг туйл® Rб2 ® (–Ек)® ^(их бие) ® Rэ ® Т1 (нээлттэй Т1 транзисторын “эмиттер-баз-коллектор”) ®” сөрөг туйл.
Энэ С1” конденсаторын –Ek” хүчдэлээр туйлаа солин цэнэглэгдэх нь Т12   транзисторуудын ээлжлэн хаагдаж нээгдэхтэй холбоотой.
  ¯ Udэ2 ¯ ® iэ2­ ® Uэ¯ ® Udэ1­ ® iк1¯  ® Uкэ1¯                   
           эерэг гэдрэг холбооны хэлхээ

Yүний үр дүнд конденсаторын хүчдэл, улмаар Т2 транзисторын базын хүчдэл багасна. Улмаар Т2 транзисторын “базын” хүчдэл багасаар Uбэ2=0 болгох үед (t2 хугацааны агшинд) Т2 транзистор нээгдэж  iэ2 гүйдэл ихсэн, дараах хэлхээгээр гэдрэг холбоо ажиллана.


           ¯Хүчдэл ба гүйдлийн өсөлт, бууралтыг илэрхийлнэ
Өөрөөр хэлбэл эерэг гэдрэг холбоо нь :

... хаалттай байдлаас нээгдэж буй 2-р транзисторын “баз-эмиттерын” (Uбэ2¯) хүчдэл нь буурч эхлэх ба ингэснээр 2-р транзисторын эмиттерын гүйдэл (iэ2­) өсөж, улмаар 1-р транзисторын “баз-эмиттер” дээрх хүчдэлийг (Uбэ1­) мөн өсгөнө. Ингэснээр 1-р транзисторын коллекторын гүйдэл (iк1¯) буурна, Энэ коллекторын гүйдлийн бууралт нь 1-р транзисторын коллекторын хүчдэлийг (Uкэ1¯) өсгөх ба ингэснээр буурч ч буй 2-р транзисторын баз-эмиттерийн хоорондох хүчдэлийг (Uбэ2¯) улам бууруулах замаар эерэг гэдрэг холбоо ажиллаж, 2-р транзистор маш богино хугацаанд нээгдэнэ гэсэн үг юм.

Yүний үр дүнд Т1 хаагдаж Т2 нээгдэж “эмиттер”-ийн холбоотой хүлээх горимд ажиллаж буй мультивибраторын бүдүүвч анхныхаа “тогтвортой” байдалд эргэж дотоодын гэдрэг холбооны үйлчлэлээр шилжинэ. Энэ үед “С” конденсатор дахин дараах хэлхээгээр цэнэглэгдэнэ.
      (+Ек) ® ^ (их бие)  ® Rэ ® ”нээлттэй Т2 транзисторын эмиттер-баз”®С®Rk1®(–Ек)
“Эмиттер”-ийн холбоотой хүлээх горимд ажиллаж буй мультивибраторын бүдүүвчийн оролтын импульсын үйлчлэлийн энэ ажиллагааны үр дүнд Т2 транзисторын коллекторт буюу мультивибраторын бүдүүвчийн гаралтанд тэгш өнцөгт хэлбэрийн тодорхой параметр бүхий импульс бий болно. Оролтод хэдэн импульс ирнэ, гаралтанд төдий тооны тэгш өнцөгт хэлбэрийн импульс бий болно.

гүйдэл ба хүчдэлийн график зураглал




6.4.1    Катодын холбоотой электрон лампан дээр хийгдсэн хүлээх горимд
ажиллаж буй мультивибраторын бүдүүвч

            Хүлээх ажлын горимд ажиллаж буй электрон ламп дээр хийгдсэн  мультивибраторын өөр нэг бүдүүвчийг жишээ болгон ажиллагааг авч үзье. Ийм бүдүүвчийн төлөөлөгч бол “катодын холбоотой” электрон ламп дээр хийгдсэн хүлээх ажлын горимын мультивибраторын бүдүүвч юм. “Катодын холбоотой” электрон ламп дээр хийгдсэн хүлээх ажлын горимын мультивибраторын бүдүүвчийг 6.10-р зурагт үзүүлэв.
 



 элементүүдийн үүрэг 
 
Еа    электрон лампны “анод”-ын цахилгаан хэлхээний тэжээлийн хүчдэл
Uор(t)
Сш    тэжээлийн хүчдэлийн шүүлтүүрийн конденсатор
              мультивибраторын хугацааны хамааралтай оролтын дохио  (оролтын    дохионы хүчдэл)
Ся, Rя   – тэжээлийн хүчдэл ба дохиог ялган тусгаарлагч (оролт, гаралтын хэлхээ)
Ra1, Ra2   – “анод”-ын ачааллын резистор
Л1  Л2      Өсгөгч, электрон түлхүүр элементүүд, /электрон ламп-триод/
Rт2 = Rт2к   – Л2 лампны торын ачааллын резистор
RТ1= R2  – Л1 лампын торын ачааллын резистор 
С1  – гэдрэг холбооны хурдасгагч конденсатор
Uгар2 = Uа2   Л2 электрон лампны “анод”-ын хүчдэл  ( гаралтын хүчдэл )
Uт2R2   – Л2 электрон лампны торын ачааллын резистор  R2  дээрх хүчдэлийн уналт
Uс1  – Л2 электрон лампны нээлттэй үед С1 конденсаторын цэнэглэгдсэн хүчдэл
iа2   – Л2 электрон лампны нээлттэй үе дэхь анодын гүйдэл
Uк = URк   электрон лампны катодын ачааллын резистор дээрх хүчдэлийн уналт
UТ1  – Л1 электрон лампны торын хүчдэл
Eт.o     Электрон лампыг хаалттай байлгах торын хүчдэл
Uт2R2 ¯    хоёр дугаар лампны торын хүчдэлийн бууралтын утгыг илэрхийлнэ
UТ1­     нэгдүгээр лампны торын хүчдэлийн өсөлтийн утгыг илэрхийлнэ
ia1­     нэгдүгээр лампны анодын гүйдлийн өсөлтийн утгыг илэрхийлнэ
Ua2min  нээлттэй лампны анод дээрх хүчдэл
tцэнэг    R,С хэлхээний хугацааны тогтмол
6.4.3   Катодын холбоотой “хүлээгч” мультивибраторын
бүдүүвчийн ажиллагаа

Нэг.   Катодын холбоотой “Хүлээгч” мультивибраторын бүдүүвчийн анхны байдал
Анхны байдал (0 - t1) хугацааны агшинд:
            Катодын холбоотой хүлээх горимд ажиллаж буй электрон ламп дээр хийгдсэн  мультивибраторын бүдүүвч нь анхны байдалд “тогтвортой” байдалд орших бөгөөд энэ байдалд Л2 лампны тор дээр +Еа хүчдэлээс Rт2 резистор дамжин эерэг (+) хүчдэл өгөгдсөн учир Л2 нээлттэй ханасан горимд байна.
Нээлттэй Л2 лампны дараах харьцаа биелэгдэнэ. Үүнд:  
              Rт2 >> rт2к байх учир Uт2k » 0 байна.
Rт2 – Л2 лампны торын ачааллын резистор
rт2к – Л2 лампны /торын хувьд/ хувьсах гүйдлийн дотоод эсэргүүцэл

Эдгээрээс үндэслэн нээлттэй Л2 лампаар торын (iт2) ба анодын (iа2) гэсэн хоёр төрлийн гүйдэл гүйх бөгөөд катодын (Iк) гүйдэл нь энэ хоёр гүйдлийн нийлбэрээс бүрдэнэ.   
                                                        Iк = iа2 + iт2                                                                                                                                                                                                                  
 Энэ нээлттэй Л2 лампны катодоор гүйж буй катодын (Iк) гүйдэл нь Rk  резистор дээр дараах хүчдэлийн уналтыг бий болгоно.
                                                         U/k =  (iа2 + iт2) Rk  
 Хэрэв дараах харьцаа биелэгдэнэ гэж үзвэл. 
                                                Iт2 << iа2 ,   U/k =  (iа2 + iт2) Rk » iа2 Rk  .
Мөн Л1 ламп хаалттай байх дараах нөхцөлийг биелүүлэнэ гэж үзэн элементүүдийг сонгон авна.
                                         Uт2k = Uт1  U/k =  (Ea / R1+R2) R2   iа2 Rk < Eтo
Хаалттай Л1 лампны анод дээрхи хүчдэл нь анодын тэжээлийн (+Ea) хүчдэлтэй тэнцүү (Ua1 = +Ea) байх ба харин нээлттэй Л2 лампны анод дээр, доорх томъёогоор илэрхийлэгдэх багахан “хүчдэл” байна.            Ua2min =  Еа    iа2 Rа2
Гэдрэг холбооны конденсатор “С1” нь бараг анодын тэжээлийн “+Еа” хүчдэлээр  цэнэглэгдсэн байна.
                                                 Uc1.а  =   Ea    U/k 
Uc1.а  гэдрэг холбооны конденсаторын “анхны” цэнэг
Эдгээрийн үр дүнд “катодын холбоотой” хүлээх горимд ажиллаж буй электрон ламп дээр хийгдсэн мультивибраторын бүдүүвч нь анхны байдалд, Л1 ламп хаалттай, Л2 ламп нээлттэй, гэдрэг холбооны конденсатор “С1” бараг анодын тэжээлийн +Еа хүчдэлээр  цэнэглэгдсэн байна. Үүнийг “Катодын холбоотой” хүлээх горимд ажиллаж буй электрон ламп дээрх мультивибраторын бүдүүвчийн анхны тогтвортой байдал гэх бөгөөд энэ байдлаа оролтонд өдөөгч импульс иртэл, (0 - t1 хугацааны агшинд) хүлээх горимд ажиллаж буй мультивибраторын бүдүүвч хадгалан ажиллана.
Ер нь нээлттэй лампаар анодын iа гүйдэл гүйх бөгөөд энэ үед анодын хүчдэл:
                                                   Ua. min = Ea  iа Ra                        байна.
 Харин нь торын сөрөг хүчдэлийн /Ет/ нөлөөнд хаалттай, лампны анод дээрх хүчдэл   Ua = +Ea  тэнцүү байна.(Зураг-  6.11) 
Эдгээр хүчдэлүүдийн харьцааны утгыг бүдүүвчийн ажиллагааны зураглалд тодорхой үзүүлсэн байгаа. (Зураг-  6.11)

Хоёр. Оролтын өдөөгч импульсын нөлөөн дорх, “катодын” холбоотой “хүлээгч” мультивибраторын бүдүүвчийн ажиллагаа
 (t1) хугацааны агшинд:
 Хугацааны t1 агшинд “катодын” холбоотой “хүлээгч” мультивибраторын бүдүүвчийн оролтод “хүлээгч” мультивибраторын бүдүүвчийг “түр тогтвортой” байдалд шилжүүлэх эерэг туйлтай дифференциалчлагдсан өдөөгч импульс өгөх шаардлагатай.  Ийм өдөөгч импульсын үйлчлэлээр Л1  ламп нээгдэж, түүний анодын iа1 гүйдэл ихсэж, харин дараах  дотоодын “ эерэг” гэдрэг холбооны үйлчлэлээр Л2 ламп хаагдана.
 ­Uт1k ­® ia1­ ® Uak1 ¯ ®  Uт2k¯  ®  ia2¯  ®  Uк¯
          эерэг   гэдрэг холбооны хэлхээ

                 

          ¯Хүчдэл ба гүйдлийн өсөлт, бууралтыг илэрхийлнэ
Өөрөөр хэлбэл эерэг гэдрэг холбоо нь :

...  хаалттай байдлаас нээгдэн өсөж ч буй 1-р лампны торын хүчдэлийг (Uтк1­) улам өсгөх ингэснээр 1-р лампны анодын (ia1­) гүйдэл өснө. Улмаар 1-р лампны анодын хүчдэл (Uaк1¯) буурч энэ нь 2-р лампны торын (UТк2¯) хүчдэлийг багасгах, ингэснээр 2-р лампны анодын (ia2¯) гүйдэл буурах бөгөөд харин 1,2-р лампны катодын хүчдэл (Uк¯) буюу катодын ачааллын резистор дээрх хүчдэлийн (URk) уналт буурах ба ингэснээр өсөж ч буй 1-р лампны торын (UТк1­) хүчдэлийг улам өсгөх замаар эерэг гэдрэг холбоо ажиллана гэсэн үг юм.
Yүний үр дүнд “хүлээгч” мультивибраторын бүдүүвч нь анхны “тогтвортой” байдлаас “түр тогтвортой” байдалд шилжинэ. Өөрөөр хэлбэл Л1 ламп нээлттэй, Л2 ламп хаалттай болно. Энэ “түр тогтвортой” байдалд “хүлээгч” мультивибраторын бүдүүвч нь удахгүй бөгөөд дахин дотоодын “эерэг” гэдрэг холбооны үйлчлэлээр эргэж анхныхаа тогтвортой байдалд шилжих учир үүнийг “хүлээгч” мультивибраторын “түр тогтвортой” байдал гэж нэрлэсэн.
“Хүлээгч” мультивибраторын “түр тогтвортой” байдлын үед нээлттэй Л1 лампаар анодын Iа1 гүйдэл гүйж, Rk резистор дээр дараах томъёогоор илэрхийлэгдэх хүчдэлийн уналтыг бий болгоно.
                                                               U//k  = ia1 Rk
“Хүлээгч” мультивибраторын бүдүүвчийн Л1 лампны нээлттэй байх нөхцөл нь :
         Uт1    U//k  > Eт.o байна. Үүнээс үндэслэн U/k > U//k  эсвэл ia2 > ia1 байх шаардлагатай.
             Eт.o     Электрон лампыг хаалттай байлгах торын хүчдэл

Харин конденсаторын сөрөг хүчдэл нээлттэй Л1 лампаар дамжин Л2 лампны “тор-катодод” өгөгдсөн байх бөгөөд энэ нь “С1” конденсатор цэнгээ бүрэн алдах хүртэл түр хугацаанд  Л2  лампыг хаалттай байлгана.
                                          Uт2k   =   –Uc1  +  Uak1min
Нээлттэй лампны “анод-катод”-ын хоорондох хүчдэлийн Uak1min = Ea – ia1 (Ra1 + Rk) энэ  уналт нь конденсатор “С1” цэнэгээ алдах тутам түүний хүчдэл (Uc¯) багасаж улмаар Л2 лампны “тор-катод”-ын хоорондох хүчдэл ихэснэ. Тодорхой хугацааны агшинд “С1  конденсаторын хүчдэл тэгтэй (Uc1=0) тэнцүү болмогц Л2 ламп нээгдэж, Л1 ламп хаагдан, “хүлээгч” мультивибраторын бүдүүвч “түр тогтвортой” байдлаас “тогтвортой” анхныхаа байдалд эргэж шилжинэ.  Энэ шилжих ажиллагаа нь дараах дотоодын эерэг гэдрэг холбооны үйлчлэлээр хугацааны маш богино агшинд явагдана.
­Uт2k ­® ia2­ ® URk¯® Uт1k¯®  Uаk1­
   эерэг гэдрэг холбооны хэлхээ

 
      
¯Хүчдэл ба гүйдлийн өсөлт, бууралтыг илэрхийлнэ
Өөрөөр хэлбэл эерэг гэдрэг холбоо нь :

...  хаалттай байдлаас нээгдэн өсөж ч буй 2-р лампны торын (Uтк1­) хүчдэл нь 2-р лампны анодын (ia2­) гүйдлийг өсгөснөөр 1,2-р лампны катодын (Uк¯) хүчдэл буюу катодын ачааллын резистор дээрх хүчдэлийн (URk) уналт буурч энэ нь 1-р лампны торын (UТк1¯) хүчдэлийг бууруулж, 1-р лампны анодын (Uак1­) хүчдэлийг өсгөснөөр, өсөж буй 2-р лампны торын (UТк2­) хүчдэлийг улам өсгөх замаар эерэг гэдрэг холбоо ажиллаж нээгдэж буй 2-р лампыг маш богино хугацаанд нээгдэж, 1-р ламп хаагдан, бүдүүвч анхны, хүлээх ажлын горим дахь “тогтвортой” байдалд шилжин ажиллан гэсэн үг юм.
“Хүлээгч” мультивибраторын бүдүүвч нь “түр тогтвортой” байдлаас “тогтвортой” анхныхаа байдалд шилжсэний дараа “С1” конденсатор доорх хэлхээгээр цэнэглэгдэнэ.
   (“+Ea ®  Ra1  ® нээлттэй Л2 лампны  “тор-катод”  ®  Rk   ®  ^(их бие) ® –Ea )





Энэ С1” конденсаторын –Ek” хүчдэлээр туйлаа солин цэнэглэгдэх нь Т12   транзисторуудын ээлжлэн хаагдаж нээгдэхтэй холбоотой.
Харин гаралтын импульсын өсөх (t+ф) фронтыг доорх томъёогоор тооцоолж болно.
                                  t+ф = 3tцэнэг  » 3С1Ra1
  “Катодын” холбоотой электрон ламп дээр хийгдсэн “хүлээгч” мультивибраторын      бүдүүвчийн  ажиллагааны явцат лампны “анод”, “катод” “тор” болон оролт, гаралт дээрх гүйдэл ба хүчдэлийн өөрчлөлтийн график зураглалыг  6.11-р зурагт үзүүлэв.